Атлантис усан парк нь адал явдал, тансаг үйлчилгээ, гэр бүлийн амралтыг нэг дор багтаасан Дубайн хамгийн алдартай усан парк бөгөөд Atlantis The Palm зочид буудлын цогцолборт байрладаг. Энэхүү усан парк нь зөвхөн зугаа цэнгэл бус, бас далайн амьдралыг ойроос харах боломжийг олгодог.
Ерөнхий мэдээллүүд:
- Leap of Faith: 27 метрийн өндөртэй, тунгалаг хоолойгоор акултай усан санг дайран өнгөрдөг.
- Aquaconda: Дэлхийн хамгийн өргөн усан гулгуур, 6 хүний завьтай.
- Odyssey of Terror: Босоо уналттай гулсуур
- Zoomerango, Slitherine гэх мэт 2-оороо тоголдог олон тоглоомтой.
- 1.6 км урт урсгалтай гол – хөвж амрахад тохиромжтой.
- 700 метр урттай хувийн далайн эрэг – наранд биеэ шарах, далайн усанд сэлэх боломжтой.
- Нарны сүүдрэвч, хувийн VIP кабинууд – илүү тав тухтай амралт хүсэгчдэд зориулагдсан.
- Splashers Lagoon & Cove: 4-12 насны хүүхдэд зориулсан олон төрлийн тоглоом, жижиг гулгууртай хэсэг.
- Lost Chambers Aquarium : Атлантис хотын тухай домогт суурилсан загвартай, 65,000 гаруй далайн амьтантай.
- Тунгалаг шилийг даган алхахад та акул, туна загас, өнгөт шүр, медуз зэргийг ойроос харна.
- Dolphin Bay & Sea Lion Point: Сургасан дельфин, далайн арслангуудтай усанд орж хамт тоглох, зургаа авахуулах боломжтой.
Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдтэй.
Хоол, уух зүйлс
- Усан паркийн хүрээнд 15 гаруй ресторан, кафе, сүүдрэвч бүхий газар байрлана.
- Түргэн хоол, амтат зайрмаг, нарийн боов, усан паркын сэдэвтэй коктейль гээд өргөн сонголттой.
- Гадаад хүнс, уух зүйлс авч орох хориотой.
Аяллын зөвлөмж
- Өглөө эрт очих нь дараалал багатай, ихэнх тоглоомуудыг амжиж үзэхэд тохиромжтой.
- Нарнаас хамгаалах тос, усны хувцас, углааштай яваарай.
- Түргэн нэвтрэх тасалбар (Fast Track) аваад урт дараалалгүйгээр тоглож болно.
- Хувцасны шүүгээ авахад тусдаа үнэтэй байдаг.
Албан ёсны вэбсайт: www.atlantis.com/dubai/aquaventure