Zhangjiajie Grand Canyon (Жанжиажэ Агуу Хавцал) нь Хятадын Хунань мужийн үзэсгэлэнт Wulingyuan бүсэд байрладаг бөгөөд гүн хавцал, хүрхрээ, ширэнгэн ой, тунгалаг горхи, эртний агуй зэрэг байгалийн гайхамшгаар баялаг аяллын бүс юм. Энэхүү байгалийн цогцолборт газрын дотор дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр байрладаг нь түүнийг дэлхийн аялал жуулчлалын нэрийн хуудас болгосон.
Ерөнхий мэдээлэл
- Байршил: Sanguansi Town, Cili County, Zhangjiajie, Хунань, Хятад
- Хавцлын урт: 5.8 км гаруй
- Онцлог: Уулс, ой, гол горхи, агуй, хүрхрээ
- Тусгай үзвэр: Шилэн гүүр, агуй аялал, zipline, усан завьтай аялал
Үзвэр, үйл ажиллагаа
- Grand Canyon-ийн гүн хавцлаар жуулчны зам дагуу алхах
- Байгалийн агуй, усан хүрхрээ үзэх
- Завьтай голын аялал (Canyon river drifting)
- Шилэн гүүрээр алхах, фото зураг дарах
- Zipline болон Bungee Jump хийх
Хийх зүйлс
- 3-4 цаг үргэлжлэх хөндийн маршрут
- Фото зураг авах хамгийн тохиромжтой газрууд – шүрэн хад, шилэн гүүр, хүрхрээ
- Дуртай хүмүүсийн хувьд адал явдалт аялал: шилэн гүүр → zipline → агуй