1671 онд 14-р хаан Льюсын санаачлагаар бүтээсэн энэхүү цогцолбор газар нь дайнаас үүдэн хөгжлийн бэрхшээлтэй болсон цэргүүд, ахмад дайчдад зориулан бүтээсэн эмнэлэг болон амьдрах сууц байжээ. 1676 он гэхэд энэхүү цогцолбор газар нь цэргийн жагсаалтын зориулалттай 15 талбай барижээ. 1676 оноос “The Church Of Saint-Louis” буюу “Soldiers’ church” сүм баригдаж эхэлж 1679 онд ашиглалтанд оржээ. Энэхүү сүм нь “Dome des Invalides” жижиг сүмтэй холбогддог ба Turenne, Vauban, Foch гэх зэрэг цэргийн дайчдын бунхан оршдог байна.