Дэлхийн хамгийн том, хамгийн их хөшөө дурсгал, үзэгчтэй түүхэн цогцолбор бол Луврын музей юм. Балар эртний үеэс XIX зуун хүртлэх үеийн ойролцоогоор 35 мянган объектой, 60,6 мянган ам метр талбай эзлэн оршдог. Энэхүү музейг үзэлгүйгээр Парисаас буцна гэж үгүй. Музей нь Луврын ордонд байрладаг. Анх цайз байдлаар XII зууны сүүлчээр Филипп II хааны үеэс баригдаж эхэлсэн. Энэхүү цайзын үлдэгдэл нь музейд байдаг юм байна. 1682 онд Льюс XIV хаан Версалийн ордонг сонгон Луврыг орхисноор тус ордон музей болох эхлэл тавигджээ. Өдгөө балар эртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэрийн 380,000 эд зүйлс хадгалагддаг. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, эртний судлалын олдворууд байна. Өдөртөө 15,000, жилдээ 8,500,000 үзэгчтэй байдгаас 65% нь гадаадын жуулчид байдаг ажээ.