PETIT PALAIS Парисын энэхү ү урлагийн музей нь 1894 онд зохион байгуулагдаж байсан “1900 Exhibition area” тэмцээний хүрээнд анх баригдаж эхэлсэн бөгөөд 1897 онд ашиглалтанд оржээ. Тус урлагийн музейг 400,000 фунтийн өртөгөөр бүтээсэн бөгөөд Грек, Ромын уран барилгын онцлогийг харуулжээ. “Museum of Fine Arts” музейн эртний түүх соёлын дурсгалаас авахуулад 20-р зууны хэдэн зуун бүтээлийг үзэж болох юм. Тус дүрслэх урлагийн музейд 12,000 хэвлэлийн материал, хэдэн ханын чимэглэл, барьмал, дундад зууны үеийн дурсгалын зүйлс, ховор бичмэл байдаг байна