Бангкок хот нь Тайланд улсын нийслэл бөгөөд уламжлалт ёс заншил ба орчин үеийг төгс хослуулсан аялал жуулчлалын хамгийн томоохон бүсүүдийн нэг юм. Хааны ордон, сүм хийдүүд, хөвөгч зах, гудамжны хоол, орчин үеийн худалдааны төвүүд зэрэг нь энэ хотыг Ази дахь хамгийн сонирхолтой хотуудын нэг болгодог.
Ерөнхий мэдээлэл
- Газрын нутаг: Ойролцоогоор 1,568.7 км²
- Хүн ам: 2025 онд ойролцоогоор 11.39 сая
- Шашин: Хүн амын 90% нь Тэравада Буддын шашинтай
Аялал жуулчлалын үзвэрүүд
- Гранд Палас, Wat Phra Kaew, Wat Pho, Wat Arun зэрэг алдарт сүмүүд
- Чайнатаун, Чатучак зах, хөвөгч захууд
- Банг Крачаро (Green Lung) – дугуй унах, байгальд амрах газар
- Орчин үеийн музей, rooftop бар, уран зураг, street art бүхий соёлын төвүүд
Хийх зүйлс
- Чао Праяа голоор усан завиар аялах, оройн хоолтой cruise
- Гудамжны хоол идэн аялах, Тай массаж, хоол хийх сургалт
- Түк-Түк болон Skytrain, метро ашиглан хотын аялал хийх
Хоол, уух зүйлс
- Дэлхийн хамгийн алдартай street food соёл — ясархаг шөл, гахайн мах, Kanom Krok гэх мэт
- Дээвэр дээрх ресторан пабууд, Тай хоолны ресторанууд, болон coffee shop-ууд
- Шөнийн захуудаар хэсэх
Аяллын зөвлөмж
- Хамгийн тохиромжтой улирал: 11 – 2 сар
- Аяллын даатгалтай байх
- Тээвэр: Skytrain (BTS), метро (MRT), завь, tuk-tuk
- Хувцаслалт: Сүмд орохдоо мөр, өвдөг халхалсан хувцастай байх