Саняа хот нь Хятадын Хайнан арлын хамгийн үзэсгэлэнт эргийн хот бөгөөд “Хятадын Хавай” хэмээн нэрлэгддэг. Алдартай наран шарлагын газрууд, амралтын бүс, далайн болон хотоор аялах бүх боломжийг нэг дор бүрдүүлсэн тул жуулчдад төгс зорчих газрын нэг болжээ.
Ерөнхий мэдээлэл
- Байршил: БНХАУ, Хайнан мужийн өмнөд эрэгт оршино
- Уур амьсгал: Халуун чийглэг, жилийн дундаж хэм ~25°C
- Хүн ам: 1 сая орчим
- Онцлог: Далайн эргийн амралтын бүс, халуун орны байгалийн үзэсгэлэн
Аялал жуулчлалын үзвэрүүд
- Yalong Bay – Тансаг зэрэглэлийн амралтын бүс, усанд сэлэлт, шумбах боломжтой
- Dadonghai Beach – Олны хөл ихтэй эрэг, кафе, усан спорт
- Luhuitou Park – Далайн эрэг, уул, хайрын түүх бүхий хөшөөт парк
- Nanshan Temple – 108 метр өндөр Гуанин бурханы хөшөө бүхий Буддын сүм
- Yanoda Rainforest – Ширэнгэн ойн аялал, экотур
- Nanwan Monkey Island – Макак сармагчдын нөөц газар, канат замаар орно
Хийх зүйлс
- Элсэн эрэг дээр амрах, усан спортоор хичээллэх
- Уул, ширэнгэн ойгоор аялах
- Соёлын аялалд оролцох (Буддын сүм, Гуанин хөшөө)
- Далайн хоол идэх, массаж, спа
Аяллын зөвлөмж
- Phoenix олон улсын нисэх буудал нь хотын төвөөс 15 км зайтай
- Хот дотор такси, автобус, түрээсийн унаагаар аялахад тохиромжтой
- Заавал wechat татах
- Монголоос иСим авч явах
Видео танилцуулга
Байршил (Google газрын зураг)