Элсэн цөлд хүний гараар бүтээсэн гайхамшигт шилэн хот, Дубайн хотын нэрийн хуудас болсон Бүрж Калифа, Сафарийн аялал, Хуучин Дубай, Шинэ Дубай, Хиймэл арал, Гэрлэн шоу, Абу Даби хотын алдарт Гантиган цагаан сүм, Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ордон зэргийг үзэх ба Истанбулд дэлгүүх хэсэх боломжтой 8 өдрийн аялалдаа урьж байна.
Улаанбаатар хотоос өдөр 11:55 цагт "Миат" авиа компаний нислэгээр Истанбул хотруу нисээд 14:00 цагт Истанбулын онгоцны буудалд газардана.
Цааш бид 18:00 цагаас Истанбул хотоос Дубай нисэн 23:15 цагт Дубайд газардана.
Та бүхнийг компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.
Онгоцонд
Үдээс өмнө хөтөлбөргүй. Та бүхэн буудалдаа амрах эсвэл буудлын эргэн тойронтойгоо танилцах мөн дэлгүүр хэсэх боломжтой.
15:00 цагт Жийп машинууд буудлаас ирж аван элсэн цөлрүү явна. Мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур уран жолоодого хийнэ. 1 машинд 6 хүн сууна.
Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ. Мөн бид энэ баазад нэг бөхтэй тэмээтэй зургаа даруулах, гаран дээрээ "Henna" буюу зураг зуруулах ба Шиша үнэ төлбөргүйгээр татах боломжтой.
Өглөөний цай 11 цаг хүртэл буфетээр гардаг тул 11-ээс өмнө ресторандаа орон хоолоо сонгон тухтай сууж болно.
Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хоттой танилцана.
Мадинат Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж Ал Араб (Burj Al Arab) хардаг ба зургаа авхуулах боломжтой.
Дэлхийн хамгийн анхны хиймэл арал буюу "Palm Jumeirah" очиж зургаа авхуулна.