Элсэн цөлд хүний гараар бүтээсэн гайхамшигт шилэн хот, Дубайн хотын нэрийн хуудас болсон Бүрж Калифа, Сафарийн аялал, Хуучин Дубай, Шинэ Дубай, Хиймэл арал, Гэрлэн шоу, Абу Даби хотын алдарт Гантиган цагаан сүм, Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ордон зэргийг үзэх 8 өдрийн аялалдаа урьж байна.
Дубай хотод 2 шөнө: Novotel WTC Буудал
Дубай хот, Ал Маржах арал дээр 3 шөнө: Pullman Resort Al Marjah
Бээжин хотод 1 шөнө: 4 одтой буудал
Улаанбаатар хотоос өдөр 11:50 цагт "Эйр Чайна" авиа компаний нислэгээр Бээжин хотруу нисээд 13:50 цагт Бээжингийн Капитал онгоцны буудалд газардана.
Цааш 17:30 цагаас Бээжин хотоос Дубай нисэн 22:20 цагт Дубай хотод газардана.
Компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.
Онгоцонд
Бид энэ өдөр шинэ Дубай хотын аялал хийнэ.
Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хоттой танилцана.
Эртний хотын загвар бүхий Мадинат Жумейра худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж Ал Арабыг харах ба зургаа авхуулах боломжтой.
Дэлхийн хамгийн анхны хиймэл арал болох "Palm Jumeirah" очиж зургаа авхуулна.
Орой Бүрж Калифа очин усан ба гэрлэн шоу үзнэ.
Дэлхийн хамгийн том худалдааны төв Дубай молл-р явна. Та бүхэн худалдааны төвд акваруим, хиймэл хүрхрээ үзэх мөн дэлхийн хамгийн том брэндүүдийн дэлгүүрээр хэсэх боломжтой.
Буудлын цай
Ресторан
Өглөөний цайны дараа бид хуучин Дубай хотруу яван үнэт эдлэлийн дэлгүүрээр орж аяллаа эхэлнэ.
Эртний Дубайн хүмүүсийн амьдарч байсан дүүрэг, Дубайн захирагчийн амьдарч байсан хуучин байр, захаар явна.
Алтны захаар зочилно. Мөн алтнаас гадна бид бүх төрлийн халуун ногоо, амтлагч захаас авах боломжтой.
Хуучин Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.
Өдрийн хоолны дараа бид Ал Маржах арал дээрх 5 одтой буудалдаа очин бүртгүүлэн амарна.
Буудлын цай
Ресторан
Буудлын хоол
Эдгээр өдрүүд чөлөөт өдөр ба аялагчид өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрүүлнэ. Бидний байрлаж буй буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно.
Буудлын цай
Буудлын хоол
Буудлын хоол
АНЭУ-ын нийслэл Абу даби хотруу явна.