5 одтой дээд зэрэглэлийн, бүх хоол багтсан Круйз усан онгоцоор Турк, Грек, Итали гэх хүн төрөлхтний хамгийн эртний хотуудаар аялах маш сонирхолой 8 өдрийн аялалдаа урьж байна.
Улаанбаатар хотоос “MИАТ” авиа компанийн агаарын хөлгөөр өглөө 09:05 цагаас нисэн аялал эхэлнэ. Турк улсын Истанбул хотын “Истанбул” нисэх онгоцны буудалд 13:30 цагт газардана.
Хилээр нэвтэрч, ачаа тээшээ авсны дараа биднийг хөтөч маань угтан авч автобусандаа суугаад Истанбул хотын буудалдаа бүртгүүлнэ.
Үдээс хойш хөтөлбөргүй. Бидний байрлаж байгаа буудал нь Европын хамгийн том худалдааны төв болох "Mall of Istanbul" -с таксигаар 5 минутын зайтай байрладаг.
Өглөөний цайны дараа бид Истанбул хотын усан онгоцны бооми очин "Msc Sinfonia " усан онгоцондоо бүртгүүлэн өрөөгөө авна.
Энэ өдөр круйз 21:00 цагт Истанбул хотоос хөдөлнө.
5* Marriott буудал
Энэ өдөр хөлөг онгоц далайгаар аялах ба та бүхэн круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөнө. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг.
Энэ өдөр хөлөг онгоцноос гарахгүй.
Австрийн хатан хаан Элизабетын үед баригдсан Ахиллионы ордноор зочилно. Тэрээр Грекийн баатар Ахиллесийг ихэд биширч, ордноо түүний нэрээр нэрлэжээ. Ордон дотор бид Ахиллес баатрын асар том хүрэл хөшөө байдаг.
Цааш бид эртний хот болох Спианада руу очно. Кантуниа гэгддэг чулуун нарийн гудамж, хуучин крикетийн талбай, ба хуучин хороолол дундуур аялана.
Гэгээн Спиродоны сүмээр зочилно.
Корфу арлаар аяласны дараагаар круйз онгоцруугаа буцна.
Круйз 14:00 цагт Корфу аралд ирэн 21:00 цагт хөдөлнө.
Бари хотоор аялана. Итали компаниас аяллын маршрут хүлээж байгаа.
Круйз 07:00 цагт Бари хотод ирэн 19:00 цагт хөдөлнө.
Энэ өдөр хөлөг онгоц далайгаар аялах ба та бүхэн круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөнө. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг.
Пираеус хотын боомт дээр хөтөч жолоочтойгоо уулзан, Эртний Атен хотруу хөдөлнө. Атен хотод Зевсийн сүм, Цэнгэлдэх хүрээлэн, Парламент, Их сургууль, Үндэсний номын сан, Үндсэн хуулийн талбай, Василисис Софиагийн гудамж, Ерөнхийлөгчийн Мегарон зэрэг газрууд байдаг.
Атен хотод ирэн алдарт Акрополисын гайхалтай түүхийн дурсгалт газруудаар дүүрэн цогцолбор ба музей үзнэ.