Бүх зураг (17)
Туркийн 3 хотын аялал

Энэ аялалд явснаар бид Анталья хотын бүх үйлчилгээ, уух идэх зүйл хязгааргүй шилдэг ресортод далайн эрэг дээр 3 хоног амран, цааш цасан цагаан Памуккалед очин 2 хоног байгалийн халуун рашаанд амран, агаарын бөмбөлгөөр нисэж, сүүлийн 2 хоног Истанбул хотын нэрийн хуудас болсон үзвэрүүд үзэн мөн европын хамгийн том худалдааны төвөөр худалдан авалт хийх боломжтой.

Хөтөлбөрийн хураангуй

  • Өдөр 1: УБ - Истанбул - Анталья нислэг
  • Өдөр 2: Анталья хотын аялал
  • Өдөр 3: Чөлөөт өдөр
  • Өдөр 4: Памуккале явах
  • Өдөр 5: Памуккале аялал
  • Өдөр 6: Памуккале - Истанбул нислэг
  • Өдөр 7: Истанбул хотын аялал
  • Өдөр 8: Истанбул - УБ нислэг

Антальяад 3 хоног: Marvida Буудалд

Памуккалед 2 хоног: Адемпира Буудалд

Истанбулд 2 хоног: Serenity Comfort Буудалд байрлана.

Аяллын хуваарь ба үнийг хөтөлбөрийн доод хэсгээс хараарай

Өдөр 1
Улаанбаатар - Истанбул - Анталья нислэг
Location
Улаанбаатар хот
5969km -9ц 25мин
Истанбул
436km -1ц 10мин
Анталья

Улаанбаатар хотоос “Миат" авиа компанийн агаарын хөлгөөр өглөө 07:55 цагаас нисэн аялал эхэлнэ. Нислэг нийт 9 цаг 25 минут үргэлжилнэ.

Истанбул хотод 12:25 цагт бууна

Цааш бид Анталья хотруу нисэн 5 одтой тансаг зэрэглэлийн буудалдаа буун амарна. (Истанбул - Анталья хот хооронд 1 цаг нисдэг)

Бидний 3 өдөр байрлах 5 одтой буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно. Бүх төрлийн уух зүйлс үнэгүй.

Оройн хоол
-

Буудлын хоол

Өдөр 2
Анталья хотын аялал
Location
Анталья

Өглөөний цайны дараа Анталья хотын үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг арьсан эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой

Анталья хотын төвд байрлах 20 метрийн өндөртэй Дюдэн хүрхрээг үзнэ.

МЭӨ 7-р зуунд байсан эртний Грек Ромын үеийн эртний Сидэ хотоор аялана. Мөн домогт Атен бурханы сүм болох Аполло сүмийн туурийг үзнэ.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Буудлын хоол

Оройн хоол
-

Буудлын хоол

Өдөр 3
Чөлөөт өдөр
Location
Анталья

Энэ өдөр бид буудалдаа амарч өнгөрөөнө.

Бидний байрлах буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно. Бүх төрлийн уух зүйлс үнэгүй.

Мөн бид компанитай холбогдон нэмэлтээр, Усан онгоцны аялал, Раптинг, Антальягийн сафари аялал, Анталья хотын бүтнээр харах Cable car, Акуариум, Land of legend усан паркийн аялал авах боломжтой.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Буудлын хоол

Оройн хоол
-

Буудлын хоол

Өдөр 4
Памуккале явах
Location
Анталья
235km -
Памуккале

Памуккале хотруу автобусаар явна. Анталья хотоос Памуккале нь 270 км зайтай. Ойролцоогоор 4 цаг 30 минут явна. Памуккале нь газар тариалан, жимс ногоо ба хөвөнгийн үйлдвэрээрээ алдартай

Анар жимсний талбай дахь Виноны үйлдвэр ба дэлгүүрээр зочилно. Маш гоё амттай вино, амтлагч зардаг. Ойролцоогоор 10 - 50 долларын бүтээгдэхүүнтэй. Дэлгүүр нь буудлаас 5 минутын зайтай.

Үдээс хойш буудалдаа ирж амарна. Памуккале нь халуун рашаанаараа алдартай ба та бүхэн оройн хоолны дараа зочид буудлынхаа байгалийн халуун рашаантай бассейнд орж алжаалаа тайлж болно.

Агаарын бөмбөлгөөр нисэх хүмүүс энэ орой хөтөчдөө мөнгөө хураалгаж бүртгүүлнэ.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Буудлын хоол

Өдөр 5
Памуккале аялал
Location
Памуккале

Агаарын бөмбөлөгөөр нисэх хүмүүс өглөө эрт цуглан агаарын бөмбөлөгөөр ниснэ.

Өглөөний цайны дараа Памуккале уулруу явна. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан уул юм.

Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хиераполис хотоор зочилно.

Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд (нэмэлт төлбөртэй) үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно.

Хөвөнгөөр хийсэн гэр ахуйн барааны дэлгүүрээр орох. Бид энэ дэлгүүрээс хөлөргөдөггүй хөнжил, толгой өвтгөдөггүй дэр дэр гэх мэт зүйлс худалдан авах боломжтой.

Анхаарах зүйлс :Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагийн үед буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөг 175ам.доллар, Клеопатра хатны рашаанд орох 13ам.доллар/

Буудалдаа буцан очиж амарна.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Буудлын хоол

Өдөр 6
Памуккале - Истанбул нислэг
Location
Памуккале
350km -1ц 10мин
Истанбул

Өглөөний нислэгээр бид Памуккалегээс 08:40 цагт нисэн Истанбул хотод 10:00 цагт бууна.

Истанбул хотын бэлэг тэмдэг болсон Султан Ахмет сүмээр зочилно.

Түүхт Аяа София сүмээр зочилно. Энэхүү сүм нь МЭ 4-р зуунд Византын эзэнт гүрний үед баригдсан ба тухайн үедээ дэлхийн хамгийн том Христийн шашны сүм байсан. 15-р зуунд Оттоманы эзэнт гүрэн Константинополь хотыг эзэлсний дараа Аяа София-г лалын шашны сүм болгосон ба хотын нэрийг өөрчилж Истанбул болгосон.

Ази ба Европ тивийг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцны аялал хийнэ.

Буудалдаа бүртгүүлэн амарна. Бидний байрлаж буй буудал нь Европын хамгийн том худалдааны төв болох Mall of Istanbul -с 5км зайд байрлах тул хүссэнээр шоппинг хийх боломжтой. Истанбулын томоохон дэлгүүрүүд 22 цаг хүртэл ажилладаг.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Өдөр 7
Чөлөөт өдөр
Location
Истанбул

Энэ өдөр чөлөөт өдөр ба бидний байрлах зочид буудал нь Европын хамгийн том дэлгүүрт тооцогддог Mall of Istanbul-аас 5км, 212 Outlet худалдааны төвөөс 1.5км зайтай тул та энэ үдшийг шоппинг хийж өнгөрөөж болно. Истанбулын томоохон дэлгүүрүүд нь өглөө 10:00 – 22:00 хүртэл ажилладаг.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Өдөр 8
Улаанбаатар буцах
Location
Истанбул
5976km -9ц 25мин
Улаанбаатар хот

Өглөөний цайгаа уусны дараа бид онгоцны буудал очиж онгоцондоо бүртгүүлнэ.

Бид 14:10-с нисээд Улаанбаатар хотод 03:30-д газардаж аялал дуусна.

Өглөөний цай
-

Буудлын цай

Оройн хоол
-

Онгоцонд

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Хүний тоо
Нэг хүний үнэ
1
5,190,000 ₮

Үнэд БАГТСАН

Анталья хотод 3 шөнө 5 одтой буудал

Памуккалед хотод 2 шөнө 5 одтой буудал

Истанбул хотод 2 шөнө 5 одтой буудал

Анталья хотын аялал

Памуккале аялал

Истанбул хотын аялал

Нисэх буудлаас угтах ба үдэх үйлчилгээ

УБ-Истанбул-УБ нислэг

Истанбул - Анталья нислэг

Памуккале - Истанбул нислэг

Орон нутгийн хөтөч

Орчуулагч

Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол

Гадаад аяллын даатгал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ

Аяллын үнэт багтаагүй хоолны зардал,

Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө 15$

Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

Агаарын бөмбөлгөөр нисэх

Клеопатра хатны рашаан

Буудал

Адемпира Буудал - Памуккале, Турк

Адемпира Буудал - Памуккале, Турк
Адемпира Буудал - Памуккале, Турк
+13

Adempira Thermal & Spa Hotel нь Туркийн Денизли хотод байрлах тав тухтай термал амралтын газар бөгөөд амралт, эрүүл мэндийн үйлчилгээ, байгалийн халуун рашаанаараа алдартай. Энэхүү зочид буудал нь амрагчдад зориулсан халуун рашаантай усан бассейн, спа төв, ресторан, фитнес төв зэрэг иж бүрэн дэд бүтэцтэй.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Денизли, Турк
  • Өрөөний төрөл: Стандарт, Делюкс, Люкс
  • Үйлчилгээ: Халуун рашааны бассейн, саун, массаж, ресторан, кафе
  • Зориулалт: Эрүүл мэндийн амралт, гэр бүл, хосууд, групп аялал

Онцлог үйлчилгээ

  • Байгалийн халуун рашаан бүхий термал усны бассейн
  • Олон төрлийн эмчилгээний болон амралтын массаж
  • Туркийн уламжлалт спа болон саун
  • Эрүүл хооллолт бүхий ресторан, амтат турк кофе бүхий кафе

Хийх зүйлс

  • Термал усанд сэлж амрах
  • Спа массаж, саунд орж алжаал тайлах
  • Ойр орчмын үзэсгэлэнт газруудаар аялал хийх
  • Хоол идэх – ресторан, кафе-д орон нутгийн хоол амтлах

Бичлэг

Google газрын зураг

Marvida Буудал - Анталья, Турк

Marvida Буудал - Анталья, Турк
Marvida Буудал - Анталья, Турк
+6

Marvida Family Eco нь Туркийн Анталья хотын 5 одтой тансаг зэрэглэлийн гэр бүлд зориулсан зочид буудал юм.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Анталья, Турк
  • Онцлог: Эко амралтын орчин
  • Өрөөний төрөл: Стандарт, гэр бүл, эко өрөөнүүд
  • Амралтын орчин: Ногоон байгууламж, амгалан тайван байгаль

Үйлчилгээ, Дэд бүтэц

  • Усан бассейн (насанд хүрэгчид болон хүүхдэд тусдаа)
  • Хүүхдийн клуб, тоглоомын талбай
  • Фитнес төв, массаж, спа
  • Нээлттэй болон хаалттай ресторан, органик хүнс

Хоол, уух зүйлс

  • Өглөөний цай, өдрийн болон оройн хоол бүхий бүх үйлчилгээ багтсан
  • Веган болон эрүүл мэндийн хоолны сонголтууд
  • Ундаа, кофе, амтат зуушийн цэгүүд

Бичлэг


Байршил

Serenity Comfort Буудал - Истанбул, Турк

Serenity Comfort Буудал - Истанбул, Турк
Serenity Comfort Буудал - Истанбул, Турк
+11

Serenity comfort (Qua Comfort) буудал нь Истанбул хотын Махмутбэй дүүрэгт байрлах 5 одтой буудал юм. Буудлаас Европийн хамгийн хот худалдааны төв болох "Mall of Istanbul" нь машинаар 5 минутын зайнд байралдаг.

  • Байршил: Истанбул хот, Турк
  • Төрөл: Орчин үеийн 5 одтой буудал
  • Онцлог: Тайван орчинтой, тав тухтай өрөөтэй, Истанбулын худалдаа, түүхэн дурсгалт газруудад ойр
  • Үйлчилгээ: Өглөөний цай, үнэгүй Wi-Fi, өрөөний үйлчилгээ, хүлээн авалт 24/7

Бичлэг


Байршил

Үзвэрүүд
Аяа София сүм - Истанбул, Турк
Аяа София сүм - Истанбул, Турк
Хиераполис хот
Хиераполис хот
Султан Ахмет сүм - Истанбул, Турк
Султан Ахмет сүм - Истанбул, Турк
Хийх зүйлс
Босфорын усан онгоцны аялал - Истанбул, Турк улс
Босфорын усан онгоцны аялал - Истанбул, Турк улс
Очих газрууд
Анталья хот - Турк улс
Анталья хот - Турк улс
Дюдэн хүрхрээ - Анталья, Турк
Дюдэн хүрхрээ - Анталья, Турк
Истанбул хот
Истанбул хот
Молл оф Истанбул - Турк
Молл оф Истанбул - Турк
Памуккале - Турк
Памуккале - Турк
Эртний Сидэ хот - Анталья, Турк
Эртний Сидэ хот - Анталья, Турк
Нэмэлт мэдээлэл

Аяллын хуваарь

Эхлэх Том хүн Хүүхэд Нярай
1 06/26 5'190'000₮ 4'290'000₮ 750'000₮
2 07/06 5'790'000₮ 4'490'000₮ 750'000₮
3 07/10 5'990'000₮ 4'490'000₮ 750'000₮
4 07/13 5'690'000₮ 4'490'000₮ 750'000₮
5 07/20 5'690'000₮ 4'490'000₮ 750'000₮
6 07/27 5'590'000₮ 4'490'000₮ 750'000₮
7 08/03 5'690'000₮ 4'690'000₮ 750'000₮
8 08/10 5'690'000₮ 4'690'000₮ 750'000₮
9 08/17 5'690'000₮ 4'690'000₮ 750'000₮
10 08/21 5'690'000₮ 4'690'000₮ 750'000₮
11 08/31 5'690'000₮ 4'690'000₮ 750'000₮
Map
8 өдөр
5,190,000 ₮хүний
Ачаалал:
1/5
Тав тух:
4/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан