top of page
Antalya hadrian's gate.jpg
Pamukkale
Pirate boat

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ - АНТАЛЬЯ

Хугацаа: 10 сарын 6-аас 10 сарын 13

Travel X болон UB Comedy club хамтран Монголын аялагчиддаа зориулан “ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ 2022 –АНТАЛЬЯ” цоо шинэ багц аяллыг санал болгож байна. Энэхүү аялалд хамрагдсанаар та Турк улсын Анталья – Памуккале - Истанбул хотуудаар 7 шөнө 8 өдрийн  турш дээд зэрэглэлийн 5 одтой зочид буудлуудад, зөвхөн энэхүү аяллын аялагчдад зориулан тусгайлан бэлдсэн, дахин давтагдашгүй хөтөлбөрийн дагуу найз нөхөд , хайртай дотны хүмүүсийн хамт дурсамж дүүрэн аялах боломжтой юм.

Мөн бидэнтэй  Монголын номер нэг “UB Comedy” club – ын шилдэг комедиан Батаа, Содоо, Дээгий, Зори, Бааска, Санти мөн Реппэр GINJIN, MRS M аяллын турш  хамт аялах бөгөөд бүрэн хэмжээний шоу тоглолт тоглогдож, Монголын шилдэг артистууд уран бүтээлээ толилуулан , Далайн эрэг болон хөлөг онгоцон дээрх партинд DJ GORI шилдэг сетүүдээрээ  доргиосон  гэнэтийн бэлгүүдээр дүүрэн цорын ганц гайхалтай аялал байх болно гэдэгт итгэлтэй байна.

ИСТАНБУЛ БА ПАМУККАЛЕ - ЗУРГААР
ӨДӨР 1 - 10/06
Screen Shot 2021-12-29 at 5.16_edited.jpg
istanbul
УЛААНБААТАР - ИСТАНБУЛ - ПАМУККАЛЕ

Оройн хоол: Ресторан

Буудал: G hotel

ӨДӨР 2 - 10/07
cd.jpg
Screen Shot 2021-12-29 at 5.42_edited.jpg
ПАМУККАЛЕ АЯЛАЛ
  • Денизли хотруу ниснэ. Өглөө 6:50-иас ниснэ. Денизли хотруу өдөрт 1 нислэг байдаг.

  • Цасан цагаан Памуккале уулаар аялана.

  • Ромын эзэнт гүрний үеийн алдарт Хиераполис хотын тууриар аялана.

  • Клеопатра хатны рашаан үзэх.

  • Виноны үйлдвэр ба дэлгүүрээр зочлох. Денизли хот нь анар жимсний тариалангаараа Туркдээ хамгийн том ба анар жимсээр вино, амтлагч, сироп, ургамлын тос гэх мэт олон бүтээгдэхүүн хийдэг.

  • Хөвөнгөөр хийсэн гэр ахуйн барааны дэлгүүрээр орох. Бид энэ дэлгүүрээс хөлөргөдөггүй хөнжил, толгой өвтгөдөггүй дэр дэр гэх мэт зүйлс худалдан авах боломжтой.

  • Клеопатра хатны рашаан нь 13$ гэдэг ба хөтөлбөрийн үнэд ороогүй болно.

  • Агаарын бөмбөлгөөр аялах хүмүүс энэ орой хөтөчдөө мөнгөө хураалгана. (175$)

Өглөөний цай: G hotel 

Өдрийн хоол: Нутгийн ресторан

Оройн хоол: Lycus river thermal hotel 

Буудал: Lycus river thermal hotel

АНТАЛЬЯ - ЗУРГААР
ӨДӨР 3 - 10/08
pamukkale_edited.jpg
Screen Shot 2021-12-29 at 5.20_edited.jpg
ПАМУККАЛЕ - АНТАЛЬЯ
  • Агаарын бөмбөлөгөөр аялах хүмүүс өглөө эрт цугларан агаарын бөмбөлөг дээрээс Памуккале уул, эргэн тойрон дахь байгаль орчин ба нар мандахыг харан мартагдашгүй дурсамж үлдээнэ.

  • Өглөөний цайны дараа Анталья хотруу явах  автобусандаа сууна

  • Хэсэг хугацааны автобусны аяллын дараа бид Анталья хотод ирэн үнэт эдлэлтийн дэлгүүр ба үслэг эдлэл ба савхины дэлгүүр орно.

  • Дараагийн 5 өдөр байрлах Von Resort Golden Coast буудалдаа бүртгэл хийнэ. Бидний байрлах 5 одтой буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно. Бүх төрлийн уух зүйлс үнэгүй. 

Өглөөний цай: Lycus river thermal hotel 

Өдрийн хоол: Нутгийн ресторан

Оройн хоол: Von resort golden coast

Буудал: Von resort golden coast

ӨДӨР 4 - 10/09
antalya
party.jpg
ЧӨЛӨӨТ ӨДӨР БА ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГ
  • Энэ өдөр бид буудалдаа амарч өнгөрөөнө.

  • Бидний байрлах буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно. Бүх төрлийн уух зүйлс үнэгүй. 

  • Буудалдаа амарч өдрийг өнгөрөөсний дараагаар бид бүхэн танилцах үдэшлэг буюу анхны party -гаа хийнэ. Энэ орой Монголоос ирсэн DJ Gori ба Монгол хөтлөгч хөтлөн үйл ажиллагааг удирдан явуулна.

Өглөөний цай: : Von resort golden coast

Өдрийн хоол: Von resort golden coast

Оройн хоол: Von resort golden coast

Буудал: Von resort golden coast

ӨДӨР 5 - 10/10
ub comedy logo.jpg
ginjin m.jpg
UB COMEDY CLUB БА AFTER PARTY
  • Энэ өдөр бид үдээс өмнө буудалдаа амрах ба спорт өдөрлөг хийнэ.

  • Орой бид буудлын тоглолтын зааланд UB comedy club -ын тоглолтыг үзэх ба тоглолтын дараа артистуудын хамтаар after party хийнэ.

  • UB comedy club -ын артисууд: Батаа, Содоо, Дээгий, Зори, Бааска, Санти

  • After party артистууд: Ginjin, Mrs M, Dj Gori

Өглөөний цай: : Von resort golden coast

Өдрийн хоол: Von resort golden coast

Оройн хоол: Von resort golden coast

Буудал: Von resort golden coast

ӨДӨР 6 - 10/11
Pirate boat
party on pirate boat.jpg
PARTY ON PIRATE BOAT
  • Үдээс өмнө хөтөлбөргүй.

  • Анталья хотын аялал хийнэ.

  • Дуден хүрхрээ үзнэ.

  • 15:00 цагт бид буудлаас хөдлөн усан боомт дээр очиж далайн дээрэмчний усан онгоцондоо сууна. Энэхүү онгоцонд мөн бүх төрлийн уух идэх зүйлс үнэгүй ба задгай далайн дунд очин усанл сэлэх ба усан онгоцон дээрээ Монгол DJ-ийн сетэнд шоудна. 

  • Буудалдаа буцан ирж амарна.

Өглөөний цай: : Von resort golden coast

Өдрийн хоол: Von resort golden coast

Оройн хоол: Усан онгоцон дээр

Буудал: Von resort golden coast

ӨДӨР 7 - 10/12
images.jpg
download.jpg
ЧӨЛӨӨТ ӨДӨР БА ДЭЛГҮҮР
  • Энэ өдөр чөлөөт өдөр ба та бүхэн Антальяийн Mall of Antalya очиж худалдан авалт хийж болно.

  • Mall of Antalya нь Анталья хотын хамгийн том дэлгүүр ба дотор нь 200 гаруй дэлгүүр, бүх төрлийн брендийн хувцаснууд байдаг. Мөн дэлгүүрийн нэг жигүүрт нь брендийн outlet-ийн дэлгүүр байдаг.

Өглөөний цай: : Von resort golden coast

Өдрийн хоол: Von resort golden coast

Оройн хоол: Усан онгоцон дээр

Буудал: Von resort golden coast

ӨДӨР 8 - 10/13
Screen Shot 2021-12-29 at 5.16_edited.jpg
Screen Shot 2022-08-12 at 6.34.38 PM.png
УЛААНБААТАР ХОТРУУ БУЦАХ
  • Бид өглөө эхний онгоцоор Истанбул хотруу ниснэ.

  • 14:40-д бид Истанбул хотоос хөөрч Монголын цагаар 10 сарын 14-ны шөнийн 03:30-д Чингис хаан олон улсын буудалд бууна.

Өглөөний цай: Von resort golden coast

bottom of page