top of page
Круйз хөлөг онгоц
Дубай - Бүрж Калифа - Дэлхийн хамгийн өндөр барилга
Image by Julius Yls

Дубай, Абу Даби, Мускат, Доха
4 хотын круйз аялал

5 одтой дээд зэрэглэлийн, бүх хоол багтсан Круйз усан онгоцоор Катарын Доха хот, Оманы Мускат хот, АНЭУ-ын Дубай ба Абу Даби хотуудаар аялах мартагдашгүй 8 өдрийн аялалдаа урьж байна. 

euro
euro
7'490'000₮ - Нислэг, Круйз, Даатгал багтсан үнэ
8'990'000₮ - Нислэг, Круйз, + Бүтэн хөтөлбөр
7 шөнө / 8 өдөр
БУУДАЛ
7 шөнө Круйз дээр хононо.

23

Min

to your destination

ТОВЧ МАРШРУТ

Өдөр 

1

2

3

4

5

6

7

8

Боомт

АНЭУ - Дубай
АНЭУ - Дубай

АНЭУ - Абу Даби

Доха - Катар

Далай 

Оман - Мускат

АНЭУ - Дубай

АНЭУ - Дубай

Ирэх 

-

-

09:00

14:00

-

07:00

13:00

-

Хөдлөх

-

23:59

23:59

22:00

-

17:00

-

-

ӨДӨР 1
Airplane
Costa Toscana.jpeg
УБ - ДУБАЙ НИСЛЭГ
  • Улаанбаатар хотоос өдөр 12:00 цагт  "Хүннү Эйр" авиа компаний шууд нислэгээр Дубай хотыг зорин ниснэ.

  • Дубай хотод 17:00 цагт газардана. Нислэгийн нийт хугацаа 9 цаг. 

  • Та бүхнийг компаний хөтөч орчуулагч, жолооч нар тосон авна.

  • Нисэх онгоцны буудлаас Хөлөг онгоцны боомтод хүргэж өгөн өрөөгөө хүлээн авч байрлан амарч хоноглоно.

  • Хөлөг онгоц энэ өдөр Дубайн боомтоосоо хөдлөхгүй.

Өдрийн хоол: Онгоцонд

Оройн хоол:  Круйз

Буудал: Круйз

ӨДӨР 2
Дубай - Бүрж Калифа 124 давхар
Palm island - Хиймэл арал
ДУБАЙ ХОТЫН АЯЛАЛ
  • Өглөөний цайгаа уугаад бид бүтэн өдрийн Дубайн аяллаа эхлүүлнэ.

  • Алдарт Бүрж Калифагийн 124 давхарт гарна.

  • Хуучин Дубай очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчны захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг. 

  • Өдрийн хоолоо Дэлхийн өвд багтсан Дубайн анхны барилгуудын нэгд багтах ресторанд иднэ.

  • Алдарт Palm Island буюу Дэлхийн баячуудын амьдардаг хиймэл арлын сүүлчийн хэсэг дээр очино. 

  • Дэлхийн анхны 7 одтой буудал "Burj al arab" очин зургаа авхуулна. Дотор нь орохгүй

  • Дубай молл очин усан ба гэрлэн шоу үзнэ.

  • Энэ өдөр Круйз онгоц оройны 23:59-т Абу Даби хотруу хөдөлнө.

Өглөөний цай: Круйз 

Өдрийн хоол: Хуучин Дубайд Ресторан

Оройн хоол:  Круйз

Буудал: Круйз 

ӨДӨР 3
Абу Даби - Гантиган сүм
Qasar al watan - АНЭУ-ын ерөнхийлөгчийн ордон
АБУ ДАБИ ХОТЫН АЯЛАЛ
  • Энэ өдөр бид Арабын нэгдсэн улсын нийслэл Абу Даби хотруу явна. Дубай ба Абу даби хотуудуудын хооронд 140 км зайтай.

  • Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн Алдарт "Sheikh Zayed Mosque" буюу Гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба абжур үзэх болно. 

  • Абу Дабигийн ерөнхийлөгчийн ордоноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд ёслол энэхүү ордонд болдог. Ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй үедээ музей хэлбэрээр ажилладаг.

Өглөөний цай: Круйз

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Круйз

Буудал: Круйз

ӨДӨР 4
Катар Доха
Image by Flavius Torcea
ДОХА АЯЛАЛ
  • Хөлөг онгоц Катар улсын зүг аялана.

  • Катар улсын Доха хотод 14:00 цагт буух ба оройны 22:00 цагт круйз боомтоос хөдөлнө.

  • Бид аяллаа шинэ Доха хотын далайн эргээр зугаалан эхлүүлнэ.

  • Хуучин Доха хотод Катара виллаж очин эртний хотоор аялана. Тэнд бид эртний хэв маягтай хороолол, эртний театр үзнэ.

  • Катарын сувд гэгддэг Дохагийн хамгийн баян дүүргээр аялана.

  • Дохагийн үндэсний музей болох Мшейрэб музей үзэж Катар улсын түүх соёлтой танилцана.

  • Катар улс нь мал маллан амьдардаг нүүдэлчин ард түмэн байсан ба 18-р зуунд Их Британий нөлөөнд орж суурин амьдралруу орж эхэлсэн. 1971 онд Англичууд яван тусгаар улс болсон ба тэр цагаас эхлэн газрын тос үйлдвэрлэх ажилаа эхлүүлж одоогоор Дэлхийн үсрэнгүй хөгжсөн улсуудын нэг болсон. Аялагчид хотын төв орон орчин үеийн  Доха хотоор зугаалах, Сувдан арал буюу хиймэл арлаар зугаалах, мөн 2022 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ болсон стадионууд үзэх боломжтой.

Өглөөний цай: Круйз

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Круйз

Буудал: Круйз

ӨДӨР 5
Усан парк
Амралтын хэсэг
ДАЛАЙД ӨНГӨРҮҮЛЭХ ӨДӨР
  • Энэ өдөр хөлөг онгоц далайн голд өнжих ба та бүхэн Круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөна. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг. Та хөлөг онгоцны дэлгэрэнгүйг "Круйз мэдээлэл" цэснээс хараарай.

Өглөөний цай: Круйз

Өдрийн хоол: Круйз

Оройн хоол:  Круйз

Буудал: Круйз

ӨДӨР 6
Image by Anfal Shamsudeen
Image by Katerina Kerdi
МУСКАТ ХОТЫН АЯЛАЛ
  • Хөлөг онгоц Оман улсын Мускат хотын зүг аялана.

  • Мускат хотод 07:00 цагт бууна. 

  • Оман улсыг  Арабын Сувдан улс гэдэг ба ногоон далай, өвөрмөц бүтэцтэй олон хадан хясаа, өндөр хавцалуудаараа алдартай.  

  • Бид Мускат хотын төвөөр зугаалж аялалаа эхлүүлнэ. 

  • Усан онгоцны аялал хийн Дельфин олноороо байдаг хэсэгт очно. 

  • Круйз 17:00 цагт Дубай хотруу хөдөлнө.

Өглөөний цай: Круйз

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол: Круйз

Буудал: Круйз

ӨДӨР 7
Дубай - Сафари жийп аялал
Дубай - Сафари жийп аялал
САФАРИ ЖИЙП АЯЛАЛ
  • Үдээс өмнө хөтөлбөргүй.

  • 15-н цагт Жийп машинууд буудлаас ирж аван Сафаригийн элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрипт үзүүлна. 1 машинд 5 хүн сууна.

  • Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ.

  • Энэ өдөр Круйз онгоц 13:00 цагт Дубайд ирэх ба боомтоосоо хөдлөхгүй.

Өглөөний цай: Круйз

Өдрийн хоол: Круйз

Оройн хоол:  Сафари камп

Буудал: Круйз

ӨДӨР 8
Airplane
УЛААНБААТАР БУЦАХ
  • Бид энэ өдөр өглөөний цайны дараа Улаанбаатар нисэх онгоцондоо суун аялал өндөрлөнө.

Өглөөний цай: Круйз

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй (Онгоцонд хоотой)

chinggis khan airport.webp
bottom of page