Нүүр хуудас/Мэдээлэл/Хийх зүйлс/ Тайланд, Бангкок - Сиам усан парк
Тайланд, Бангкок - Сиам усан парк
Тайланд, Бангкок - Сиам усан парк
Тайланд, Бангкок - Сиам усан парк
Тайланд, Бангкок - Сиам усан парк

Siam Water Park нь Тайланд улсын анхны бөгөөд хамгийн том усан парк бөгөөд хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулcуур, хүүхдэд зориулсан тоглоомын талбай, амралтын бүсийг багтаадаг. 1980 оны 11-р сард Бангкок хотын Хан На Яо дүүрэгт байгуулагдсан бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн эртний усан паркийн цогцолбор хэвээр байна. Суварнабуми нисэх онгоцны буудлын ойролцоо байрлах ба нийт 100 га газар хамран усан парк ба хөгжөөнт парк гэсэн 2 хэсгээс бүрддэг. 2009 онд Гиннесийн амжилтын номонд дэлхийн хамгийн томд тооцогдох 13,600 м² давалгаат усан сантай гэдгээрээ бүртгэгдсэн.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Bangkok, Хан На Яо дүүрэг, Тайланд
  • Цагийн хувиар: 09:00–18:00 (улирлаас хамаарч өөрчлөгдөнө)
  • Насны ангилал: Бүх насныханд тохиромжтой

Онцлог тоглоом

  • King Kaos & The Dragon: Адал явдалд дуртай хүмүүст зориулсан хурдтай усан гулсуур
  • Mekong Rapids: Голын урсгалаар аялдаг рафтинг горимын усан тоглоом
  • Wave Palace: Дэлхийн хамгийн том хиймэл давалгаа бүхий бассейн
  • Children’s Paradise: Бага насны хүүхдэд зориулсан аюулгүй усан талбай
  • Lazy River: Тайван амралтанд дуртай хүмүүст зориулсан усан гол

Зөвлөмж

  • Нарны тос, малгай, усанд сэлэх хувцас авч явах
  • Усны гутал болон чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна
  • Аюулгүй байдлыг хангаж, усан гулсуурыг зааврын дагуу ашиглах
  • Цагийн хуваарьт тохируулан ирэхийг зөвлөж байна

Бичлэг


Байршил

Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан