



Marina Bay Sands нь Сингапурын хамгийн алдартай архитектурын бүтээн байгуулалт бөгөөд зочид буудал, тансаг ресторан, дэлгүүр, тоглоомын төв, үзвэр үйлчилгээний талбайг нэг дор цогцлоосон дэлхийд танигдсан газар юм. Үндсэндээ хотын бэлгэ тэмдэг болсон энэ байгууламж жуулчдад заавал очих үзвэрийн нэг юм.