top of page
Palm island - Хиймэл арал
Дубай - Бүрж Калифа - Дэлхийн хамгийн өндөр барилга
Дубай - Бүрж ал араб 7 одтой буудал

ДУБАЙН АЯЛАЛ

Элсэн цөлд хүний гараар бүтээсэн гайхамшигт шилэн хот, Дубайн хотын нэрийн хуудас болсон Бүрж Калифа, Сафарийн  аялал, Хуучин Дубай, Шинэ Дубай,  Хиймэл арал, Гэрлэн шоу, Абу Даби хотын алдарт Гантиган цагаан сүм, Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ордон зэргийг үзэх 8 өдрийн аялалдаа урьж байна.

euro
5'990'000₮
7 шөнө / 8 өдөр
БУУДАЛ
5 шөнө Дубайд - Studio one буудал
2 шөнө Абу Дабид - City Season буудал

23

Min

to your destination

ӨДӨР 1
Airplane
Radisson outdoor pool
УЛААНБААТАР - ДУБАЙ
  • Улаанбаатар хотоос өдөр 12:00 цагт  Хүннү Эйр авиа компаний шууд нислэгээр Дубай хотыг зорин ниснэ.

  • Дубай хотод 17:00 цагт газардана. Нислэгийн нийт хугацаа 9 цаг. 

  • Та бүхнийг компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.

  • Цааш бид Дубай хотдоо буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.  

Өдрийн хоол: Онгоцонд

Оройн хоол:  Ресторан

Буудал: Studio One Hotel

ӨДӨР 2
Дубай - Бүрж ал араб 7 одтой буудал
Palm island - Хиймэл арал
ДУБАЙ ХОТЫН АЯЛАЛ
  • Үдээс өмнө хөтөлбөргүй буудалдаа амарна. 

  • Мадинат Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилно. Тэндээс Дэлхийн анхны 7 одтой буудал гоё харагддаг болох Бүрж Ал Араб (Burj Al Arab) хардаг ба зургаа авхуулах боломжтой.

  • Алдарт хиймэл арал (Palm Island) буюу Дэлхийн баячуудын амьдардаг хиймэл арлын сүүлчийн хэсэг дээр очино. 

  • Дэлхийн хамгийн том худалдааны төв болох Дубай молл дэлгүүр явна.

  • Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гарна. 

  •  Бүрж Калифа дээр гэрлийн ба лазерын шоу үзнэ 

  • Орой бид дэлхийн 90 улсын соёлын парк болох Global Village очно.

Өглөөний цай: Studio one hotel

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Studio one hotel

ӨДӨР 3
Дубай - Сафари жийп аялал
Дубай - Сафари жийп аялал
САФАРИ ЖИЙП АЯЛАЛ
  • Үдээс өмнө хөтөлбөргүй.

  • 15-н цагт Жийп машинууд буудлаас ирж аван Сафаригийн элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрифт үзүүлна. 1 машинд 5 хүн сууна.

  • Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ.

  • Өглөөний цай 11 цаг хүртэл буфетээр гардаг тул 11-ээс өмнө ресторандаа орон хоолоо сонгон тухтай сууж болно.

Өглөөний цай: Studio One Hotel

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй

Оройн хоол:  Сафари камп

Буудал: Studio One Hotel

ӨДӨР 4
Yacht dubai marina
Image by Thomas Drouault
УСАН ОНГОЦ АЯЛАЛ
  • Энэ өдөр бид Марина буюу дэлхийн хамгийн өндөр барилгатай дүүргээр хувийн усан онгоцны аялал хийнэ. Усан онгоцоор бид хиймэл арал ба бүрж ал араб 7 одтой буудлын хажуугаар явна.

  •  Далайн наран шарлагын газарт очин амарна..

Өглөөний цай: Studio One Hotel

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Studio One Hotel

ӨДӨР 5
Image by Ahmed Aldaie
Image by Zosia Korcz
ЧӨЛӨӨТ ӨДӨР
  • Энэ өдөр чөлөөт өдөр ба бидний байрлах буудал нь гадаа ба дотор усан бассейнтай мөн 24 цагийн ресторантай. Мөн та бүхэн энэ өдөр Дубай худалдааны төв, Алтны зах. Емират худалдааны төвөөс худалдан авалт хийн өдрийг өнгөрөөж болно. 

  • Хэрэв хүсвэл компнитай холбогдон усан онгоцны аялал (Dhow cruise), усан парк (atlantis aquaventure), цэцгэн цэцэрлэгт хүрээлэн (dubai miracle) .... гэх мэт нэмэлт програм авах боломжтой. 

  • Өглөөний цай 11 цаг хүртэл бүффэтээр гардаг тул 11-ээс өмнө ресторандаа орон хоолоо сонгон тухтай сууж болно.

Өглөөний цай: Studio One Hotel

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Studio One Hotel

ӨДӨР 6
Хуучин Дубай - Алтны зах
Image by Devarya Ruparelia
ХУУЧИН ДУБАЙ АЯЛАЛ
  • Хуучин Дубай очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчны захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг. 

  • Дубай хотын хуучин хэсэгт очин эртний Дубай хотоор аялана. (Эртний Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.)

  • Абу Даби хотруу хөдөлнө.

  • Буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Өглөөний цай: Studio One Hotel

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Ресторан

Буудал: City Seasons Al Hamra hotel

ӨДӨР 7
Абу Даби - Гантиган сүм
Qasar al watan - АНЭУ-ын ерөнхийлөгчийн ордон
АБУДАБИ АЯЛАЛ
  • Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн алдарт Гантиган сүмээр (Sheikh Zayed Mosque) зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба гэрлийн бүрхүүл үзэх болно. 

  • Абу Дабигийн Ерөнхийлөгчийн Ордоноор (Qasr Al Watan) зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд хэмжээний уулзалт, ёслолын арга хэмжээ энэхүү ордонд болдог.  Бусад үед музей хэлбэрээр ажилладаг.

  • Абу Даби-н эртний хүмүүсийн амьдарч байсан хэсэгт очно.

  • Феррари уорлд (Ferrari world), Луврын музей, ихэр цамхагын хажууд зургаа авхуулна.

  • Yas mall буюу Абу Даби-н томоохон худалдааны төв очиж худалдан авалт хийнэ. Эсвэл Феррари уорло -д тоглох боломжтой.

Өглөөний цай: City Seasons Al Hamra Hotel

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Ресторан

Буудал: City Seasons Al Hamra Hotel

ӨДӨР 8
Airplane
Gengis Khan airport
УЛААНБААТАР БУЦАХ
  • Өглөөний цайны дараа бид онгоцны буудал явна.

  • Онгоцондоо бүртгүүлж Улаанбаатар хотруу ниснэ.

Өглөөний цай: City seasons hotel

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй

Оройн хоол: Онгоцонд

bottom of page