ХАЙНАН АЯЛАЛ
Сүүлийн жилүүдэд жуулчдын анхаарлыг ихээр татаж буй Хайнань нь Өмнөд Хятадын тэнгис дэх янз бүрийн арлуудаас бүрддэг.Хайнань болон Санья хот нь жуулчдын очих дуртай газар болжээ. Газрын диваажин гэгддэг диваажингийн ойн цэцэрлэгт хүрээлэн мөн цаг уур нь байнга халуун уур амьсгалтай далайн эргүүд дархан цаазтай газар байдагаас гадна сүүлийн жилүүдэд аялал жуулчдын анхаарлыг ихээр татаж байгаа нь Хятадын засгийн газар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ихээр хөгжүүлсээр иржээ.Сүүлийн жилүүдэд Жуулчдын анхаарлыг татсаар байгаа энэ аялалд та бүхнийг урьж байна.
23
Min
ӨДӨР 1
УЛААНБААТАР - ХАЙКОУ
-
Аялагчид оройн 21:10 цагийн нислэгээр Улаанбаатараас Хайкоу-ын чиглэлд 5 цаг ниснэ.
-
Хайкоу-д ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Буудал: 5 одтой Holiday Inn буудал
to your destination
ӨДӨР 2
NANWAN MONKEY ISLAND АЯЛАЛ
-
Өглөөний цайны дараа Хайнаны 2 дах том хот болох Саняа хотын зүг хурдны замаар 260 км аялана.
-
Саняа хотруу явах замдаа 2138 м агаарын дүүжингээр Сармагчингийн арал руу очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингуудтай зургаа татуулан, зугаатай байх болно.
-
Оройн хоолны дараа Хайнан арлыг Азийн Хавай хэмээн алдаршуулсан тус арлын нэрийн хуудас болсон, хамгийн үзэсгэлэнтэй, амрахад хамгийн тохиромжтой, Яалун булангийн Олон улсын сүлжээ буудал болох Holiday Inn Suite зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай: 5 одтой Hampton Hilton буудал
Өдрийн хоол: Хөтөлбөрт багтсан
Оройн хоол: Хөтөлбөрт багтсан
Буудал: 5 одтой Holiday Inn буудал
ӨДӨР 3
ЧӨЛӨӨТ ӨДӨР
-
Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Онцолж хэлэхэд Holiday Inn буудлын өглөөний цай 11 цаг хүртэл таныг хүлээх болно.
Өглөөний цай: 5 одтой Holiday Inn буудал
Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй
Оройн хоол: Хөтөлбөрт багтаагүй
Буудал: 5 одтой Holiday Inn буудал
ӨДӨР 4
САНЯА АЯЛАЛ
-
Үдээс өмнө Хайнан арлын алдарт акулын тосны үйлдвэр болон сувдны үйлдвэртэй танилцана. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулана.
-
Banling Hot spring resort халуун рашаанд амарна. Тус халуун рашаан нь 38 нэр төрлийн тайвшруулах, сэргээх, ядаргаа тайлах, цусны эргэлт сайжруулах гэх мэт бүх төрлийн эмчилгээний халуун рашаантай. Түүнчлэн халуун орнуудын нэрийн хуудас болсон загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж, сэргээн массажлах үйлчилгээ авах боломжтой.
-
Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа,гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш,халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай: 5 одтой Holiday Inn буудал
Өдрийн хоол: Хөтөлбөрт багтсан
Оройн хоол: Хөтөлбөрт багтсан
Буудал: 5 одтой Holiday Inn буудал
ӨДӨР 5
АТЛАНТИС УСАН ПАРК
-
Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялаж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Атлантис усан парк нь 2018 онд дэлхийн шилдэг усан паркийн нэгд тодорсон. Атлантис усан паркийн гол онцлог нь аль ч насныханд тохиромжтой зугаатай, хөгжилтэй, экстрим зүйлс багтсан байдаг.
Өглөөний цай: 5 одтой Holiday Inn буудал
Өдрийн хоол: Хөтөлбөрт багтсан
Оройн хоол: Хөтөлбөрт багтаагүй
Буудал: 5 одтой Holiday Inn буудал
ӨДӨР 6
ЯЛОНГ ОЙН ХҮРЭЭЛЭН ШИЛЭН ГҮҮР АЯЛАЛ
-
Өглөөний хоолны дараа Ялонг булангийн халуун бүсийн Ялонг Oйн хүрээлэн-Шилэн гүүр аялалаа хийх бөгөөд Ялонг булангаа бүтнээр нь дээрээс тольдон харж байгалын сайхныг мэдрэх болно. Мөн ойн хүрээлэнгийн шилэн гүүрээр өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно.
Өглөөний цай: 5 одтой Holiday Inn буудал
Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй
Оройн хоол: Хөтөлбөрт багтсан
Буудал: 5 одтой Holiday Inn буудал
ӨДӨР 7
ЧӨЛӨӨТ ӨДӨР
-
Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цай: 5 одтой Holiday Inn буудал
Өдрийн хоол:Хөтөлбөрт багтаагүй
Оройн хоол: Хөтөлбөрт багтаагүй
Буудал: 5 одтой Holiday Inn буудал
ӨДӨР 8
ХАЙКОУ УЛААНБААТАР БУЦАХ
-
Өглөөний цайны дараа хэсэг чөлөөт цагтай бөгөөд 12:00 цагт зочид буудалаа хүлээлгэн өгч хурдны замаар 260 км явж Хайкоу хотод хүрнэ. Хайкоуд байрлах хамгийн том худалдааны төв болох MOVA худалдааны төвөөр худалдан авалт хийнэ. Тус худалдааны төв нь олон төрлийн брэндийн дэлгүүрүүд, хоолны газрууд, кино театр, хүүхдийн тоглоомын газрууд зэрэг бүх үйлчилгээг нэг дороо төвлөрүүлсэн томоохон худалдааны төв юм. Энэхүү худалдааны төвд Zara, Uniqlo, H&M, Decathlon, Nike, Adidas зэрэг дэлхийд алдартай бидний мэдэх бүх төрлийн брэндийн дэлгүүрүүд байдаг. Тус дэлгүүрээр худалдан авалт хийсэний дараа нисэх онгоцны буудал руу явна. Шөнийн нислэгээр Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ.
Өглөөний цай: 5 одтой Holiday Inn буудал
Өдрийн хоол:Хөтөлбөрт багтаагүй
Оройн хоол: Хөтөлбөрт багтсан