top of page
Phang-Nga-Chopper-3.jpg
Maya-beach-on-Phi-Phi-Islands.jpeg
Wat Kalong temple copy.jpeg

БАНГКОК ПАТТАЯА АЯЛАЛ 

Таныг Тайланд улсын 8 өдрийн аялалд урьж байна. Жилд дунджаар 40 сая гаруй гадаадын аялагч жуулчид татдаг, олон янзын үзэсгэлэнт арлууд, халуун орны чийглэг уур амьсгал, олон янзын аяллын төрлөөрөө алдартай Тайландын аялалдаа яваарай. Гэр бүлээрээ аялагч, найз нөхөд, дурлалт хосууд, адал явдал хайгч хэн бүхний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан дэлхий дээрх цөөхөн аялал, амралтын бүсүүдийн нэг болох Паттаяа болон  Бангкок хотоор шууд нислэгтэй хамтдаа аялцгаая.

euro
4'690'000₮
7 шөнө / 8 өдөр
БУУДАЛ
3 шөнө Бангкок - Pullman Bangkok G hotel 
4 шөнө Паттаяа - Jomtien Palm Beach Hotel  

23

Min

to your destination

ӨДӨР 1
Airplane
Duangjitt resort and hotel  .webp
УЛААНБААТАР - ПАТТАЯА
  • Өглөө 06:00 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.

  • Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 08:45 цагт Тайландын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 14:15 цагт Суварнабуми нисэх онгоцны буудалд газардана.

  • Хилээр нэвтэрсний дараа бид Бангкок хотод оройн хоолоо идээд цааш Паттаяа хотын зүг хөдөлнө. Паттаяа хот нь Бангкок хотоос 150км зайтай.

  • Паттаяа хотын буудалдаа ирж аян замын алжаалаа тайлан амарна.

Өдрийн хоол: Онгоцонд

Оройн хоол:  Ресторан

Буудал: Jomtien palm beach hotel and resort

ӨДӨР 2
Нонг нооч
Jomtien Palm Beach.jpeg
ПАТТАЯА АЯЛАЛ
  • Өглөөний цайны дараа бид “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ.

  • Үүний дараа Тайландын хамгийн том бөгөөд дээд ангиллын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж эрдэнийн чулуун гоёлуудаас худалдан авах боломжтой.

  • Паттаяа далайн эрэгт байрлах зочид буудалд ирж байрлана.

Өглөөний цай: Jomtien palm beach hotel and resort

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Ресторан

Буудал: Jomtien palm beach hotel and resort

ӨДӨР 3
Шүрэн арал Паттаяа
Шүрэн арал Паттаяа
ПАТТАЯА АЯЛАЛ – ШҮРЭН АРАЛ
  • Өглөөний цайны дараагаар Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна  шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно. Арал дээр далайн гаралтай өдрийн хоол иднэ.

  • Шүрэн арлаас буцаж ирээд  оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

Өглөөний цай: Jomtien palm beach hotel and resort

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Ресторан

Буудал: Jomtien palm beach hotel and resort

ӨДӨР 4
Jomtien Palm Beach2.jpeg
Jomtien Palm Beach    2.jpeg
ЧӨЛӨӨТ ӨДӨР
  • Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ байх чөлөөт амралтын өдөр ба та зочид буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, наран шарлагын газарт биеэ шарах, Паттаяа хотын төвөөр дэлгүүр хэсэх зэргээр чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой. Паттаяа хотод хэд хэдэн том худалдааны төвүүд байдаг.

  • Мөн үдэш нь та Паттаяа хотын шөнийн амьдралтай танилцаж шоу цэнгээний гудмаар (Walking Street) зугаалах боломжтой. Энэхүү гудамж нь баар, диско клуб, стриптиз клубүүд, рок хөгжмийн хамтлагийн тоглолттой паб, Тай боксын бооцоот тоглолт зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай.

Өглөөний цай: Jomtien palm beach hotel and resort

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Jomtien palm beach hotel and resort

ӨДӨР 5
Сиам усан Парк
Сиам усан Парк
БАНГКОК & СИАМ УСАН ПАРК
  • Өглөөний цайны дараагаар бид Сиам Гайхамшигт Усан Парк –д ирж өдрийг зугаатай өнгөрөөнө.

  • Сиам усан парк нь Тайланд улсын анхны бөгөөд хамгийн том усан парк юм. Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг.

  • Оройн буудалдаа ирж амарна.

Өглөөний цай: Jomtien palm beach hotel and resort

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Pullman hotel Bangkok G  

ӨДӨР 6
DJI_0858.jpg
500pxRF_85733137.jpeg
ЧӨЛӨӨТ ӨДӨР
  • Энэ өдөр чөлөөт амралтын өдөр тул та өөрийн хүссэнээр буудалдаа амрах, ойр орчмын газруудаар зугаалах болон Бангкок хотын худалдаа үйлчилгээний томоохон төвүүдээр үйлчлүүлж, дэлгүүр хэсэх боломжтой.

Өглөөний цай: Pullman hotel Bangkok G  

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Pullman hotel Bangkok G  

ӨДӨР 7
Хааны ордон
Baiyoke-Tower-720x546.jpg
БАНГКОК ХОТЫН АЯЛАЛ
  • Өглөөний цайны дараа бид Бангкок хотод хүрэлцэн ирж тус хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны Их Ордонд (Grand Palace) зочилж эзэн хааны шүтээн  Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha)  үзнэ.

  • Үүний дараа Тайланд үндэсний урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Хаадын мөрөн” хэмээн нэрийдэх Чао Праяа (Chao Phraya) мөрнөөр аялж Бангкок хотын үзэсгэлэнт барилгууд болох Үүрийн Туяаны сүм (Wat Arun), Хааны гүүр зэргийг үзэж сонирхоно.   

  • Өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилгуудын нэг болох “Baiyoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоод зочид буудалдаа ирж амарна.

  • Оройн хоолоо бид усан онгоцон дээр шөнийн үзэсгэлэнт Бангкок хотыг тольдонгоо зооглоно.

Өглөөний цай: Pullman hotel Bangkok G  

Өдрийн хоол: Baiyoke Sky Tower  

Оройн хоол:  Усан онгоц

Буудал: Pullman hotel Bangkok G  

ӨДӨР 8
Airplane
Gengis Khan airport
УЛААНБААТАР ХОТРУУ БУЦАХ
  • Өглөөний цайгаа уусны дараа та буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд 12:00 цаг хүртэл шоппинг хийж болно. 12:00 цагт зочид буудлаас онгоцны буудал хөдөлнө.

  • Нислэгийн бүртгэлээ хийлгэсний дараа 15:15 цагт Бангкок Улаанбаатарын чиглэлд ниснэ.

  • Улаанбаатарын шинэ нисэх буудалд 22:25 цагт газардана.

Өглөөний цай: Pullman hotel Bangkok G  

bottom of page