top of page
Phang-Nga-Chopper-3.jpg
Maya-beach-on-Phi-Phi-Islands.jpeg
Wat Kalong temple copy.jpeg

ТАЙЛАНД ПУКЕТ АЯЛАЛ 

Дэлхийн cая сая аялагч, жуулчдыг хамгийн ихээр татдаг Тайландын хамгийн том арал болох үзэсгэлэнт Пукет арлаар та бүхнийг бидэнтэй хамт аялахыг урьж байна.

Андаманы тэнгисийн эрэг дагуу орших Phi Phi Island James Bond, Andamanda waterpark зэрэг гайхамшигтай наран шарлагын газрууд бүхий Пукет арал дээр жилд 11 сая жуулчид зочлон ирдэг.

euro
4'990'000₮
7 шөнө / 8 өдөр
БУУДАЛ
7 шөнө Пукетэд - 5 одтой Duangjitt Resort & Spa буудал

23

Min

to your destination

ӨДӨР 1
Airplane
Duangjitt resort and hotel  .webp
УЛААНБААТАР - ПУКЕТ
  • Өглөө 08:00 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.

  • Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:40 цагт Тайланд улсыг зорин нисч орон нутгийн цагаар 16:45 цагт Пукетийн ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана.

  • Хилээр нэвтэрч, ачаа тээшээ авсны дараа биднийг хөтөч маань угтан авч автобусандаа суугаад Пукетийн хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Патонг (Patong beach) эрэгт байрлах 5 одтой зочид буудалдаа ирж амарна.

Өдрийн хоол: Онгоцонд

Оройн хоол:  Ресторан

Буудал: Duangjitt Resort & Spa 5

ӨДӨР 2
patong beach 1.jpeg
Wat Kalong temple.jpeg
ПУКЕТ АЯЛАЛ
  • Өглөөний цайны дараа бид Пукет хотын аяллаа эхэлнэ. 

  • Пукет арлын хуучин дүүрэгээр зочилно. Хятад, Европын хэв маягийн архитектур, пастел  өнгө бүхий хуучны барилга байгууламж, жижиг кафе, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр олонтой нарийн гудамжаар алхах нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг.

  • Патонг, Карон, Ката, Равай зэрэг далайн эргүүдийг дайран өнгөрөх далайн эргийн замаар Карон пойнтын зүг аялахдаа арлуудын байгалийн үзэсгэлэнт газруудыг харна.

  • Үзэсгэлэнт Пукет арлыг бүхлээр нь уулын оргилоос харна. 

  • Жуулчид болон мөргөлчдийн урсгал тасардаггүй Пукетийн хамгийн алдартай буддын шашны сүм Ват Чалонг.

  • Их Будда буюу 45м өндөр Маравижая Буддагийн цагаан гантиг хөшөө цогцолбор

  • Төрөл бүрийн эрдэнийн чулуу, шүр сувдан эдлэл бүхий үнэт эдлэлийн төв Жем галерейд зочлох.

  • Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

Өглөөний цай: Duangjitt Resort & Spa 5

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Ресторан

Буудал: Duangjitt Resort & Spa 5

ӨДӨР 3
Duangjitt resort and hotel   .webp
Duangjitt resort and hotel       .webp
ЧӨЛӨӨТ ӨДӨР
  • Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн хүсэл, сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетийн төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой.

Өглөөний цай: Duangjitt Resort & Spa 5

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Duangjitt Resort & Spa 5

ӨДӨР 4
tt3.jpg
Phang-Nga-Chopper-3.jpg
ЖЕЙМС БОНД АРАЛ
  • Өглөөний цайны дараа байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 142 ширхэг арал бүхий үзэсгэлэнт Панг На (Phang Nga Bay) байгалийн цогцолборт газарлуу хурдны завиар явна.

  • Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг хийсэн  арал юм.

  • Дараагийн аралд 2 далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо Андаманы тэнгист байрлах Муслимуудын сууринд идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур хөнгөн завиар сүлжиж аялна.

  • Пукет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

  • Энэ өдөр бид Панг На -н хамгийн үзэсгэлэнт 5 арлыг үзээд буудалдаа ирж амарна. 

Өглөөний цай: Duangjitt Resort & Spa 5

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Duangjitt Resort & Spa 5

ӨДӨР 5
Duangjitt resort and hotel 1.webp
Duangjitt resort and hotel 2.webp
ЧӨЛӨӨТ ӨДӨР
  • Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн хүсэл, сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетийн төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой.

Өглөөний цай: Duangjitt Resort & Spa 5

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Duangjitt Resort & Spa 5

ӨДӨР 6
DJI_0858.jpg
500pxRF_85733137.jpeg
ПИ ПИ АРЛЫН АЯЛАЛ
  • Өнөөдөр бид бүтэн өдрийн турш Андаманы тэнгисийн сувд гэгдэх Пи Пи арлаар аялна.

  • Пи Пи Лей, Пи Пи донг хэмээх 2 тусдаа арлын орчимд бидний энэ өдрийн аялал үргэлжилнэ.

  • Бидний зочлох тунгалаг уст Пи Пи арал нь Андаманы тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй арал бөгөөд Дэлхийн алдартай снорклинг болон усанд шумбалт хийдэг газруудын нэг юм. Пи Пи арлын тунгалагаас тунгалаг усанд бид зориулалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж, өнгө өнгийн, төрөл бүрийн загас, жараахай, далайн эргийн ёроолын амьдралыг ажиглан харна. 

  • Маяа булан (Maya Bay) нь Леонардо Дикаприогийн тоглосон "The Beach" киногоор дэлхийд танигдсан, зөөлөн цагаан элстэй наран шарлагын газар, асар том шохойн хад, шүрэн хадаар хүрээлэгдсэн далайн үзэсгэлэнт булан юм.

  • Кох Хай арал нь номин цэнхэр тунгалаг устай бөгөөд аялагч, амрагчид усанд сэлэх, шумбах, наран шарлагын газар наранд биеэ шарах боломжтой.

Өглөөний цай: Duangjitt Resort & Spa 5

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтсан

Оройн хоол:  Хөтөлбөрт багтаагүй

Буудал: Duangjitt Resort & Spa 5

ӨДӨР 7
andamanda-kathu-phuket.jpg
ADMD_WEB_header-01-home_0.jpg
АНДАМАНДА УСАН ПАРК
  • Өнөөдөр бид Пукетийн шинэхэн нээгдсэн хамгийн том Усан Парк Андаманда дээр бүтэн өдрийг амарч, зугаацаж өнгөрөөнө. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг.

  • Энэхүү асар том цэцэрлэгт хүрээлэн нь 100,000 м2 талбайг хамардаг ба 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан сан, Зүүн Өмнөд Азийн хамгийн урт цэцэрлэгт хүрээлэнгээр урсах хиймэл гол (550 метр!), 300м үргэлжлэх наран шарлагын талбай гэх мэт сонирхолтой зүйлс олонтой.

  • Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

Өглөөний цай: Duangjitt Resort & Spa 5

Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй

Оройн хоол:  Ресторан

Буудал: Duangjitt Resort & Spa 5

ӨДӨР 8
Airplane
Gengis Khan airport
УЛААНБААТАР ХОТРУУ БУЦАХ
  • Өглөөний цайны дараа амарч байгаад 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал явна.

  • 16:00 цагт бүртгэлээ хийлгэн Улаанбаатарын чиглэлд 18:00 цагт ниснэ.

  • Улаанбаатарын шинэ нисэх буудалд шөнийн 01:50 цагт газардана.

Өглөөний цай: Duangjitt Resort & Spa 5

bottom of page