Logo
Нүүр хуудасАялалАяллын хуваарьАяллын хөтөчНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Logo
95092212, 88014455, 72007722
info@travelx.mn
Travelx - Дэлхийг нээе Маршал таун, Кинг тоуэр, 121-р байр.
Бүх зураг (19)
Арабын 4 улсын Круйз аялал - MSC Euribia

Дэлхийд томоохонд тооцогдох Италийн "MSC Cruises" компаний албан ёсны төлөөлөгч "Дэлхий Трэвел Икс" та бүхний энэ өвлийн амралтанд зориулан MSC Euribia хөлөг онгоцоор АНЭУлсын -Дубай хот, Абу Даби хот, Сир Бани Яс арал, Катар улсын Доха хот болон Бахрейн улсын 11 өдрийн бүтэн хөтөлбөртэй аяллыг та бүхэнд санал болгож байна.

✈️ Нислэгийн хуваарь

Өдөр Хот Хөөрөх Газардалт Буудал
1УБ – Бээжин11:5513:55–
1Бээжин – Дубай18:0023:154* буудал
10Дубай – Бээжин01:1513:004* буудал
11Бээжин – УБ08:3010:40–

🚢 Круизын хуваарь

Өдөр Хот Ирэх Явах Буудал
2Дубай–20:00MSC Euribia
3Доха08:0018:00MSC Euribia
4Бахрейн08:0019:00MSC Euribia
5Далайд––MSC Euribia
6Абу Даби07:0021:00MSC Euribia
7Сир Бани Яс08:0018:00MSC Euribia
8Дубай09:0023:59MSC Euribia
9Дубай00:01–MSC Euribia

Та тав тухтай сайхан аялаарай.

Location
Улаанбаатар хот
1200km -2ц
Бээжин хот
5200km -7ц 30мин
Дубай хот
Өдөр 1
Улаанбаатар - Дубай
Location
Улаанбаатар хот
1200km -2ц
Бээжин хот
5200km -7ц 30мин
Дубай хот

Улаанбаатар хотоос өглөөний 11:55 цагт "Эйр Чайна" авиа компаний нислэгээр Бээжин хотруу нисээд 13:55 цагт Бээжингийн Капитал онгоцны буудалд газардана.

Цааш 18:00 цагаас Бээжин хотоос Дубай хотруу нисэн 23:15 цагт Дубайд газардана.

Компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.

Зочид буудалдаа очин бүртгэл хийж амарна.

Буудал ба хоол
Өдрийн хоол
-

Онгоцонд

Буудал
-

4 одтой зочид буудал

Location
Дубай хот
Өдөр 2
MSC Euribia - Хөлөг онгоц
Location
Дубай хот

Өглөөний цайгаа уугаад бид Дубай хотын алдарт Марина боомтод очин MSC Euribia хөлөг онгоцондоо бүртгүүлнэ. Бүртгэл хийлгэн өрөөндөө байрласны дараа манай хөтөч та бүхэнд хөлөг онгоцны мэдээлэл болон дотоод дүрмийг танилцуулна.

MSC Euribia хөлөг онгоц нь 19 давхар 6,300 хүний багтаамжтай 5 одны зэрэглэл хөлөг онгоц ба та бүхэн байрлах бүх хугацаандаа өглөө өдөр оройн хоолоо 3 төрлийн буфет ресторанаар үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

4 одтой зочид буудал

Өдрийн хоол
-

MSC Euribia

Оройн хоол
-

MSC Euribia

Location
Доха хот
Өдөр 3
Доха хотын аялал
Location
Доха хот

Бид аяллаа шинэ Доха хотын далайн эргээр зугаалан эхлүүлнэ.

Хуучин Доха хотод Катара Виллаж очин эртний хотоор аялана. Тэнд бид эртний хэв маягтай хороолол, эртний театр үзнэ.

Катарын сувд гэгддэг Дохагийн хамгийн баян дүүргээр аялана.

Дохагийн үндэсний музей болох Мшейрэб музей үзэж Катар улсын түүх соёлтой танилцана.

Катар улс нь мал маллан амьдардаг нүүдэлчин ард түмэн байсан ба 18-р зуунд Их Британий нөлөөнд орж суурин амьдралруу орж эхэлсэн. 1971 онд Англичууд яван тусгаар улс болсон ба тэр цагаас эхлэн газрын тос үйлдвэрлэх ажилаа эхлүүлж одоогоор Дэлхийн үсрэнгүй хөгжсөн улсуудын нэг болсон. Аялагчид хотын төв орон орчин үеийн Доха хотоор зугаалах, Сувдан арал буюу хиймэл арлаар зугаалах, мөн 2022 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ болсон стадионууд үзэх боломжтой.

Энэ өдөр Круйз оройны 18:00-т хөдөлнө.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

MSC Euribia

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

MSC Euribia

Location
Бахрейн арал улс
Өдөр 4
Бахрейн арал улсын аялал
Location
Бахрейн арал улс

Өглөөний цайгаа уусны дараагаар Бахрейн улстай танилцах болно. Аль-Фатехийн Их Сүм-д зочилж, исламын архитектур болон шашны соёлын гайхамшгийг үзэх болно. Үүний дараа Бахрейны Үндэсний музей-д орж, тус арал улс хэрхэн эрт үеэс өнөөдрийг хүртэл хөгжсөнийг мэдэх боломжтой.

Худалдааны төв болон уламжлалт захаар орж та бүхэн дурсгалын зүйлс худалдан авах, орчин үеийн архитектурын гайхамшиг болсон World Trade Center-ийн дэргэд зургаа авах боломжтой.

Тэмээний аж ахуй-д зочилж, зуун зуун тэмээг ойроос үзэж, зургаа авах болно.

Аяллын төгсгөлд цөл дунд 400 гаруй жил амьдран буй домогт Амьдралын мод-ыг үзэх ба энэ нь Бахрейнд ирсэн жуулчдын заавал үзэх үзмэрийн нэг юм.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

MSC Euribia

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

MSC Euribia

Location
Далайд
Өдөр 5
Далайд өнгөрүүлэх өдөр
Location
Далайд

Энэ өдөр хөлөг онгоц Оман улсын зүг далай дээр явж өнжих ба та бүхэн MSC Bellissima Круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөнө. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг. (Та бүхэн тусгай "vip" ресторанд оройн зоог барих бол урьдчилан захиалга өгөх хэрэгтэй ба хөтөчдөө аяллын эхэн үед хэлээрэй. )

Буудал ба хоол
Өглөөний цай
-

MSC Euribia

Өдрийн хоол
-

MSC Euribia

Оройн хоол
-

MSC Euribia

Location
Абу Даби хот
Өдөр 6
Абу Даби хотын аялал
Location
Абу Даби хот

Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн Алдарт Гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба абжур үзэх болно.

Абу Дабигийн Ерөнхийлөгчийн ордоноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд ёслол энэхүү ордонд болдог. Ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй үедээ музей хэлбэрээр ажилладаг.

Абу Даби-н эртний хүмүүсийн амьдарч байсан хэсэгт очно.

Феррари уорлд төв, Луврын музей , ихэр цамхагын хажууд зургаа авхуулна.

Энэ өдөр Круйз 21:00-т хөдөлнө.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

MSC Euribia

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

MSC Euribia

Location
Сир Бани Яс арал
Өдөр 7
Сир Бани Яс арлын аялал
Location
Сир Бани Яс арал

Өглөө бид Жебел Дханна боомт дээр ирсэн байх болно. Тэндээс жижиг завиар Абу Даби хотын Сир Бани Яс руу дамжин очно.

4x4 Сафарийн аялалд гарч, арав гаруй мянган зэрлэг амьтад амьдардаг Арабын Амьтны хүрээлэнг үзнэ.

Арабын булангийн хамгийн эртний Христийн сүмийн туурь дээр очиж, арлын соёлын өвийг сонирхоно.

Үүний дараагаар далайн усанд каяак сэлүүрдэх, мангровын ширэнгэн дундуур аялах, наран шарлагын эрэг дээр амрах, усанд сэлэх гэх мэт сонирхолтой зүйлсийг туршиж үзнэ

Энэ өдөр Круйз оройны 18:00-т хөдөлнө.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

MSC Euribia

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

MSC Euribia

Location
Дубай хот
Өдөр 8
Дубай хотын аялал
Location
Дубай хот

Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хот хоттой танилцана.

Мадинат Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж ал араб хардаг ба зургаа авхуулах боломжтой.

Дэлхийн хамгийн анхны Хиймэл арал дээр очиж зургаа авхуулна.

Хуучин Дубай очин эртний хүмүүсийн амьдарч байсан байшин, хувцасны зах, алтны захаар зочилно. Мөн бид зах үзэхдээ Абра буюу эртний модон завиар гол гаталдаг.

Дубай хотын хуучин хэсэгт очин эртний Дубай хотоор аялана. (Эртний Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.)

Бүрж ал араб очин гэрлийн ба лазерын шоу үзнэ.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

MSC Euribia

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

MSC Euribia

Location
Дубай хот
Өдөр 9
Сафари жийп аялал
Location
Дубай хот

Өглөө чөлөөт цаг

15-н цагт Жийп машинууд боомтоос ирж аван Сафари жийп аялал хийнэ. Элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрифт үзүүлнэ. (1 машинд 5 хүн сууна).

Элсэн цөл дунд байрлах баазад очин бэлхүүсний бүжиг, Галын үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо араб үндэсний кампусд иднэ.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

MSC Беллиссима

Өдрийн хоол
-

Ресторан

Буудал
-

MSC Беллиссима

Location
Бээжин хот
Өдөр 10
Дубай - Бээжин
Location
Бээжин хот

Бид энэ шөнийн 01:15 цагт Дубай хотоос Бээжин хотыг зорин ниснэ . Бээжин хотод орон нутгийн цагаар 13:00 минутад газардан хөтөч орчуулагчтайгаа уулзан зочид буудалдаа бууна . Энэ өдөр аялал чөлөөтэй ба дэлгүүр хэсэх боломжтой.

Буудал ба хоол
Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Буудал
-

4 одтой зочид буудал

Location
Бээжин хот
1189km -2ц 5мин
Улаанбаатар хот
Өдөр 11
Бээжин - Улаанбаатар хот
Location
Бээжин хот
1189km -2ц 5мин
Улаанбаатар хот

Бид энэ өглөө 08:30 цагт Бээжин хотоос Улаанбаатар хотыг зорин ниснэ . Улаанбаатар хотод орон нутгийн цагаар 10:40 минутад газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Манай компанийг сонгон үйлчлүүлсэн танд аз жаргал хүсье

Буудал ба хоол
Өглөөний цай
-

4 одтой зочид буудал

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Нэг хүний үнэ
9,890,000 ₮

Аяллын хуваарь

Эхлэх өдөр Том хүн Хүүхэд (12 нас хүртэл)
12/199,890,000₮9,390,000₮
01/029,890,000₮9,390,000₮
02/139,890,000₮9,390,000₮

Хэрэв та ганцаараа нэг өрөөнд орох бол аяллын үнэ дээр 1,800,000₮ нэмэгдэнэ.

Үнэд БАГТСАН

3 улсын 4 хотын аяллын хөтөлбөр

Онгоцны буудлаас угтах ба үдэх үйлчилгээ

Аяллын туршид үйлчлэх нутгийн хөтөч ба Монгол орчуулагч

Олон улсын даатгал

Коста Смералда усан онгоцонд 7 шөнө байрлах (1 өрөөнд 2 хүн Цонхтой өрөө)

Дубайд 1 шөнө зочид буудалд буух

Бээжинд 1 шөнө зочид буудалд буух

УБ - Дубай - УБ нислэгийн тийз

Үнэд Багтаагүй

Буффет ресторан

Үйлчилгээний төлбөр - 1 өдрийн 11 евро

Интернэт

Утасны дуудлага

Усан онгоцон дээрхи төлбөртэй үйлчилгээнүүд

Буудал

MSC Euribia

MSC Euribia
MSC Euribia
+11

MSC Euribia

MSC Euribia нь MSC Cruises компанийн 2023 онд ашиглалтад орсон хамгийн орчин үеийн, байгальд ээлтэй технологитой хөлөг онгоц юм. Тансаг амралт, дэлхийн олон бүс нутгийн аялал, олон төрлийн хоолны сонголт болон үзвэр үйлчилгээтэйгээс гадна LNG түлшээр ажилладаг тул далайн аяллын салбарт экологийн хувьд шинэ түвшинд хүрсэн онцлогтой.

Ерөнхий мэдээлэл

  • Нэр: MSC Euribia
  • Аяллын төрөл: Далайн круйз
  • Багтаамж: ~6,300 зорчигч
  • Ажилтнууд: ~1,700
  • Тавцангийн тоо: 19
  • Аяллын бүс: Европын хойд хэсэг, Норвегийн фьорд, Газар дундын тэнгис
  • Онцлог: LNG түлшээр ажилладаг, орчин үеийн эко технологи

Онцлох зүйлс

  • Тансаг өрөө, далай тэнгис үзэгдэх өргөн тагттай кабин
  • Олон улсын болон европын ресторан
  • Усан бассейн, усан парк, спортын талбай
  • Театр, амьд хөгжим, шөнийн шоу тоглолтууд
  • Mассаж, гоо сайхан, амралт
  • Хүүхдийн клуб, гэр бүлийн үзвэр үйлчилгээ
  • Дэлгүүр, Duty-Free худалдааны төв

Аяллын зөвлөмж

  • Аяллын маршрутыг урьдчилан шалгаж, эрт захиалга хийх
  • Усан бассейн, усан спортод тохирсон хувцас бэлдэх
  • Онгоцон дээрх тусгай ресторануудыг урьдчилан захиалах
  • Хүүхэдтэй аялагчид тусгай хөтөлбөр, клубүүдийн цагийн хуваарийг шалгах
  • Гэрэл зураг болон видео авахад зориулж камер бэлдэх

Байршил

Бичлэг

Үзвэрүүд
АНЭУ, Абу Даби - Луврын музей
АНЭУ, Абу Даби - Луврын музей
Бахрейн, Манама - Аль-Фатехийн Их Сүм
Бахрейн, Манама - Аль-Фатехийн Их Сүм
АНЭУ, Дубай - Бүрж ал араб
АНЭУ, Дубай - Бүрж ал араб
АНЭУ, Дубай - Бүрж Калифа
АНЭУ, Дубай - Бүрж Калифа
АНЭУ, Дубай - Мадинат Жумейра зах
АНЭУ, Дубай - Мадинат Жумейра зах
АНЭУ, Дубай - Хиймэл арал
АНЭУ, Дубай - Хиймэл арал
АНЭУ, Абу Даби - Ерөнхийлөгчийн ордон
АНЭУ, Абу Даби - Ерөнхийлөгчийн ордон
АНЭУ, Абу Даби - Гантиган сүм
АНЭУ, Абу Даби - Гантиган сүм
Хийх зүйлс
АНЭУ, Дубай - Сафари жийп аялал
АНЭУ, Дубай - Сафари жийп аялал
Очих газрууд
Бахрейн улс
Бахрейн улс
Хятад - Бээжин хот
Хятад - Бээжин хот
Катар - Доха хот
Катар - Доха хот
АНЭУ - Дубай хот
АНЭУ - Дубай хот
АНЭУ, Абу Даби - Феррари уорлд төв
АНЭУ, Абу Даби - Феррари уорлд төв
Катар Доха - Катара Виллаж
Катар Доха - Катара Виллаж
Катарт, Доха - Мшейрэб музей
Катарт, Доха - Мшейрэб музей
Катарт, Доха - Сувдан арал
Катарт, Доха - Сувдан арал
АНЭУ, Абу Даби - Си Бани Яс
АНЭУ, Абу Даби - Си Бани Яс
Map
11 өдөр
9,890,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Map
11 өдөр
9,890,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
Нүүр хуудасАялалАяллын хуваарьНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Очих газруудЗочид буудалҮзвэрХийх зүйлсРесторан
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан