

"Дэлхий Трэвел Икс" аялагчид та бүхэндээ Азийн хамгийн сонирхолтой хоёр улс болох Сингапур , Малайз улсуудаар орчин үеийн гайхамшигт хөгжил дэвшил, уламжлалт өв соёл, амтат хоол, шоппинг, амралт зугаалгыг нэг аяллаар бүрэн мэдрэх ховор боломжийг санал болгож байна.
Сингапур (3 шөнө) - Boss Hotel Singapore
Малайз (4 шөнө) - Hotel Royal Signature


Энэ өдөр бид бүхэн өглөөний 08:00 цагт Хөшигтийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан Улаанбаатар хотоос 10:35 цагт нисч Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд 18:00 цагт газардана. Хилээр гарч ачаа тээшээ авcны орчуулагч, жолооч нартай уулзан зочид буудалдаа ирж амарна.


Өглөөний цайны дараа бид гайхамшигт Сингапурын түүхтэй танилцах аялалдаа гарна.
Мерлион парк-д зочилон Сингапурын бэлгэ тэмдэг болсон арслантай хөшөөний дэргэд зургаа татуулна.
Сингапурын дундуур Уламжлалт завины аялал хийж хотын хуучин түүхэн барилга болон орчин үеийн барилгуудыг үзэж сонирхоно.
Өдрийн хоолны дараа Сингапурын хамгийн алдартай архитектурын бүтээн байгуулалт болох Marina Bay Sands болон дэлхийн хамгийн орчин үеийн цэцэрлэгүүдийн нэг Gardens by the Bay зочлоно.
Спектр гэрлийн ба Усан оргилуурын шоу (20:00 эсвэл 21:00): Дэлхийд танигдсан тансаг цогцолборын усан сангийн дэргэд болох хөгжимт лазерийн болон усан оргилуурын шоуг үзнэ.
Зочид буудалдаа эргэн ирж амарна
Зочид буудлын цай


Өглөөний цайны дараа чөлөөт өдөр бөгөөд нэмэлтээр санал болгож буй доорх аялалаар нэмэлт төлбөртэйгөөр аялах боломжтой.
Сентоза арал – Сентоза арлын аялал буюу Сингапурын хамгийн алдартай амралт, зугаа цэнгэлийн арал билээ. Universal Studios Singapore болон Adventure Cove Waterpark зэрэг байдаг.
Зочид буудлын цай


Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Малайз улс улсын нийслэл Куала Лумпур хотын зүг аялал эхэлнэ.
Сингапурын хил дээрх JB цэг буюу (Johor Bahru) хил дээр ирнэ. JB цэг дээр Малайз нутгийн хөтөч болон жолооч нар тосч аван зочид буудалд хүргэж өгнө.
Үдээс хойш бид Bukit Bintang худалдааны гудамж хэсгээр зугаалан шоппинг хийх боломжтой.
Зочид буудлын цай

