Logo
Нүүр хуудасАялалАяллын хуваарьАяллын хөтөчНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Logo
95092212, 88014455, 72007722
info@travelx.mn
Travelx - Дэлхийг нээе Маршал таун, Кинг тоуэр, 121-р байр.
Бүх зураг (13)
Индонез - Бали арлын аялал

"Дэлхий Трэвел Икс" та бүхэндээ Индонезийн гайхамшигт Бали арлын 8 өдрийн аялал санал болгож байна. Энэ аяллаар та Балигийн орчин үеийн амралт, уламжлалт соёл, өвөрмөц байгаль, амтат хоол, СПА үйлчилгээ, цагаан элсэн эрэг, тунгалаг далай зэрэг бүхнийг нэг дор мэдрэх боломжтой. Аяллын туршид алдартай Кута, Убуд, Санур, Нуса Пенида зэрэг бүс нутгуудыг үзэж, гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт өнгөрүүлэх мартагдашгүй дурсамжийг бүтээх болно.

Товч хөтөлбөр:

  • Өдөр 1 - УБ - Бали
  • Өдөр 2 - Ватербом + Чөлөөт өдөр
  • Өдөр 3 - Бали савлуур + Батур уул
  • Өдөр 4 - Тэнгэрийн хаалга
  • Өдөр 5 -Нуса Пенида арлын аялал
  • Өдөр 6 - Чөлөөт өдөр
  • Өдөр 7 - Бали - Сөүл
  • Өдөр 8 - Сөүл-Улаанбаатар

3 шөнө: Aryaduta hotel буудал

3 шөнө: Ayodya Resort Bali буудалд байрлана.

Location
Улаанбаатар хот
1240km -3ц 30мин
Сөүл
5350km -8ц
Бали арал
Өдөр 1
Улаанбаатар - Бали
Location
Улаанбаатар хот
1240km -3ц 30мин
Сөүл
5350km -8ц
Бали арал

Улаанбаатар хот Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 09:30 минутанд уулзаж, 12:25 цагийн нислэгээр Инчёноор дамжин Индонез улсын Бали арал руу нисэх болно. Оройн 23:50 цагт Бали арлын Нгурах Рай олон улсын нисэх буудалд газардана.

Компаний хөтөч орчуулагч ба жолооч тосож авснаар Кута-д байрлах Aryaduta hotel гэх зочид буудалд байрлан амрах болно.

Буудал ба хоол

Location
Бали арал
Өдөр 2
Ватербом + Чөлөөт өдөр
Location
Бали арал

Өглөөний цайны дараагаар Бали арлын алдарт " Ватербом" усан паркад та гэр бүл, найз нөхдийн хамтаар хагас өдрийг маш хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Кутагийн төвд байрладаг тус парк нь 3 хэсгээс бүрдэх нийт 3.8 га талбайтай бөгөөд адерналин ялгаруулж, жинхэнэ кайфийг мэдрэх болно.

Үдээс хойш хөтөлбөргүй. Та бүхэн буудалдаа амрах эсвэл буудлын эргэн тойронтойгоо танилцах мөн дэлгүүр хэсэх боломжтой.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Aryaduta hotel

Location
Бали - Убуд хот
Өдөр 3
Бали савлуур + Батур уул
Location
Бали - Убуд хот

Тэггаланг талбай буюу цагаан будааны тариалангын талбайгаар орж Балигийн алдарт ойн савлуур дээр суух болно.

Кинтаманий өндөрлөгт байрлах Батур галт уулын ойролцоо очих болно. Батур нь идэвхитэй галт уул бөгөөд түүхэндээ хэд хэдэн удаа бэлбэрч байсан ба дэлбэрэлтээс үүссэн өвөрмөц тогтоц, Батур нуур зэргээрээ жуулчдын сонирхлыг татдаг.

Бали уламжлалт СПА-д амрах боломжтой. Энэхүү спа нь тайвшруулах массаж, арьс арчилгаа болон төрөл бүрийн ургамлын эмчилгээгээрээ алдартай. Үйлчилгээндээ элсэн чихэр, кокосны тос, төрөл бүрийн эфирийн тос, байгалийн гаралтай ургамал зэрэг эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг ашигладаг тул биеийн ядаргаагаа тайлж, сэтгэл санаагаа сэргээх боломжтой

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Aryaduta hotel

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Location
Бали арал
Өдөр 4
Тэнгэрийн хаалга
Location
Бали арал

Өглөөний цайны дараагаар зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, энэ өдрийн аялалдаа явах болно.

Бали арлын хамгийн алдартай ариун газруудын нэг бол Lempuyang буюу “ Тэнгэрийн хаалга” юм. Энэхүү хаалганы завсраар Бали арлын сүрлэг Агунг уул үзэгдэх нь гайхамшигтай дүр төрхийг бүтээдэг. “Тэнгэрийн хаалга” нь зөвхөн үзэсгэлэнт байгаль, гэрэл зураг авах алдартай газар төдийгүй Баличуудын эртний соёл, шашны амьдралтай салшгүй холбоотой ариун сүмийн нэвтрэх хаалга, замын бэлгэдэл болдог. Байгалийн үзэмж, архитектурын өвөрмөц хийцийн зэрэгцээ тайвшрал, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлдэг учраас жуулчдын заавал очих ёстой газруудын нэгт тооцогддог.

Үүний дараагаар Ayodya Resort & Hotel зочид буудалд байрлаж амрах болно.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Aryaduta hotel

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Location
"Нуса Пенида" арал
Өдөр 5
Нуса Пенида арлын аялал
Location
"Нуса Пенида" арал

Өглөөний цайны дараа Санурын далайн эргийн боомт дээр ирж, хурдны завиар Нуса Пенида арлын зүг хөдөлнө. Ойролцоогоор 35 минутын дараа бид арал дээр хүрч очно.

Нуса Пенида аралд ирэхэд таныг цэнхэр тунгалаг далай, цагаан элсэн эрэг, өвөрмөц байгалийн тогтоц бүхий гайхамшигт үзэмж угтаж авна.

Broken beach , Angles Billabong зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий алдарт газруудаар аялах болно.

Арал дээрх орон нутгийн тохилог ресторанд Балийн амтат хоолыг зооглонгоо далайн үзэмжийг харах болно.

Нуса Пенидагийн хамгийн үзэсгэлэнтэй наран шарлагын газруудын нэг болох Кристал бэй зочлоно. Тунгалаг ус, олон төрлийн загас, шүрэн хадтай тул шумбах, снорклинг хийхэд хамгийн тохиромжтой. Мөн далайн эргийн элсэн дээр амарч, далайн намуун аялгууг мэдэрч, орон нутгийн амьдралтай танилцах боломжтой.

Үдээс хойш Санурын боомт руу хурдны завиар буцаж, зочид буудалдаа байрлан амарна.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Ayodya Resort & Hotel

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Location
Бали арал
Өдөр 6
Чөлөөт өдөр
Location
Бали арал

Энэ өдөр чөлөөт өдөр байх ба та далайн эрэгт амарч, биеэ шаран эсвэл бассейнд сэлж, орон нутгийн дэлгүүрээр зочлон худалдан авалт хийх зэрэгээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Аяллын хөтөч та бүхэнд өдрийн цагийг хэрхэн үр бүтээлтэй, сонирхолтой, зугаатай өнгөрүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, аяллыг илүү мартагдашгүй болгоход тусална.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Ayodya Resort & Hotel

Location
Бали арал
5350km -8ц
Сөүл
Өдөр 7
Бали - Сөүл
Location
Бали арал
5350km -8ц
Сөүл

Убудын ойролцоо байрлах Канто Лампо хүрхрээг зорино. Хүрхрээнд хүрэхийн тулд бага зэрэг алхах шаардлагатай боловч хүрч очсоны дараа зөөлөн салхи, хүрхрээн чимээ, байгалийн ногоон үзэмж зэрэг нь таньд тайвшралыг мэдрүүлнэ.

Үүний дараагаар та СПА -д орж 120 минутын турш бүтэн биеийн тосон массаж хийлгэж аяллын алжаалаа тайлах болно.

Бали арлын соёл, уламжлалыг илтгэх бэлэг дурсгалын зүйлсээр худалдаа хийх боломжтой.

Оройн хоолны дараагаар Нгурах Рай олон улсын нисэх буудал руу хөдлөн шөнийн 01:20 цагийн нислэгээр Сөүлийн чиглэлд ниснэ.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Ayodya Resort & Hotel

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Location
Сөүл
1240km -3ц 20мин
Улаанбаатар хот
Өдөр 8
Сөүл-Улаанбаатар
Location
Сөүл
1240km -3ц 20мин
Улаанбаатар хот

БНСУ -ын Сөүл хотын олон улсын нисэх онгоцны буудалд өглөөний 09:20 цагт газардах болно.

20:20 цагт Инчён хотоос нисэж, Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 23:05 цагт газардаж бидний аялал өндөрлөнө.

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Хүний тоо
1
Нэг хүний үнэ
6,690,000 ₮
Хүний тоо
Нэг хүний үнэ
1
6,690,000 ₮

Үнэд БАГТСАН

*Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

*Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

*Жуулчны автобусны үйлчилгээний зардал

*Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

*5одтой зочид буудлын энгийн зэрэглэлийн өрөөнд 2лаа байрлах зардал

*УБ-Сөүл-Бали-Сөүл-УБ 2 талын нислэгийн тийз

Үнэд Багтаагүй

*Хувийн хэрэглээний зардал

*Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ

*Аяллын үнэт багтаагүй хоолны зардал

*Орон нутгийн хөтөч, жолоочын гарын мөнгө 15$

*Индонезийн виза хил дээр мэдүүлэх 35 доллар /онлайн мэдүүлэх 45 доллар/

Буудал

Индонез, Бали - Aryaduta hotel

Индонез, Бали - Aryaduta hotel
Индонез, Бали - Aryaduta hotel
+8

Индонез, Бали - Aryaduta hotel

Aryaduta Bali Hotel нь Индонезийн Бали аралд байрлах орчин үеийн, тансаг зэрэглэлийн зочид буудал бөгөөд тав тухтай өрөө, бассейн, спа, фитнесс төв, олон төрлийн ресторан, лаунжтай. Энэхүү буудал нь ойролцоох Кута, Семиняк зэрэг бүсэд амар тайван амрах боломжийг санал болгодог.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Jalan Kartika Plaza, Kuta, Bali, Индонез
  • Ангилал: 5 одтой амралтын зочид буудал
  • Стандарт өрөөний хэмжээ: 36–45 м²
  • Орны төрөл:
    • 1 өргөн ор (King Bed) — 2 метрийн өргөн
    • 2 тусдаа ор (Twin Beds) — ор тус бүр 1.1 метрийн өргөнтэй
    • Нэмэлт ор байрлуулах боломжтой
  • Нийт өрөө: 200+ өрөө (стандарт, суит, вилла)
  • Нээгдсэн он: 2012
  • Засвар хийсэн он: 2021

Үйлчилгээ, байгууламж

  • Тансаг зэрэглэлийн өрөө, суит болон вилла
  • Спа, массаж, фитнесс төв, гадаа болон дотор бассейн
  • Олон улсын хоолны ресторан, кафе, лаунж
  • Хурлын болон арга хэмжээний танхим
  • Үнэгүй Wi-Fi болон авто зогсоол
  • 24 цагийн өрөөний үйлчилгээ

Ойролцоох үзвэр, аялал

  • Kuta Beach: ойролцоогоор 5 минутын зайтай
  • Waterbom Bali: ойролцоогоор 5–7 минутын зайтай
  • Seminyak болон Legian бүс: 15–20 минутын зайтай
  • Ngurah Rai олон улсын нисэх буудал: ойролцоогоор 10 минутын зайтай

Үнэлгээ (одоогийн байдлаар)

  • Booking.com: 8.2/10 (1,500+ сэтгэгдэл)
  • Google Reviews: 4.4/5 (1,800+ үнэлгээ)
  • Tripadvisor: Travelers’ Choice 2023 шагнал хүртсэн

Хийх зүйлс

  • Кута болон Семинякын далайн эрэгт амрах
  • Усан бассейн, спа, фитнес ашиглах
  • Ойролцоох худалдааны төв, усан парк, кафе болон ресторан руу аялал хийх
  • Вилла болон суит өрөөнд амарч, далайн үзэмжийг эдлэх

Бичлэг


Байршил

Индонез, Бали - Ayodya Resort Bali

Индонез, Бали - Ayodya Resort Bali
Индонез, Бали - Ayodya Resort Bali
+13

Индонез, Бали - Ayodya Resort Bali

Ayodya Resort Bali нь Индонезийн Бали аралд байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн амралтын газар бөгөөд Балийн уламжлалт хааны ордны архитектур, далайн үзэмж, орчин үеийн тав тухыг хослуулсан амралтын газартай. Энэхүү буудал нь хувийн далайн эрэг, усан бассейн, хүүхдийн тоглоомын төв, олон төрлийн ресторан, спорт ба амралтын үйлчилгээг нэг дороос санал болгодог.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Jalan Pantai Mengiat, Nusa Dua 80363, Бали, Индонез
  • Өрөөний төрөл: Classic Deluxe, Classic Family, Classic Grande, Family Interconnecting, Ayodya Palace (люкс)
  • Өрөөний тоо: 537 өрөө
  • Талбайн хэмжээ: 29 акр
  • Стандарт өрөөний хэмжээ: 40–55 м²
  • Орны төрөл:
    • 1 том өргөн ор (King Bed) — 2 метрийн өргөн
    • 2 тусдаа ор (Twin Beds) — ор тус бүр 1.1 метрийн өргөнтэй
    • Нэмэлт ор байрлуулах боломжтой
  • Нээгдсэн он: 1987
  • Засвар хийсэн он: 2019

Байршил ба орчин

  • Нуса Дуа бүсийн 300 метр урттай хувийн далайн эрэг
  • Балийн уламжлалт хааны ордны архитектур
  • Цэцэрлэг, усан орчин, Bali Collection худалдааны төв, Geger Beach, Water Blow зэрэгт ойрхон

Ресторан ба хоолны үйлчилгээ

  • In-Room Dining – Өрөөндөө хооллох боломжтой
  • Häagen-Dazs – Мөсөн крем
  • Ayodya Palace Restaurant – Тансаг хоолны ресторан
  • Genji Teppanyaki & Japanese Restaurant – Японы хоолны ресторан

Үйлчилгээ ба байгууламж

  • Family Pool – 70 метр урттай бассейн
  • Infinity Pool – Далайтай холилдсон үзэмжтэй
  • Kids Water Slides & Splash Pad – Хүүхдэд зориулсан усан парк
  • Camp Ananda Kids Club – Хүүхдийн тоглоомын төв
  • Trampoline, Sutowo Mini Golf, Water Sports, Ayodya Swing, Balinese Theater
  • Tour Desk, Baby Sitting Service, Double K Boutique
  • 24 цагийн өрөөний үйлчилгээ, үнэгүй Wi-Fi ба авто зогсоол

Үнэлгээ (одоогийн байдлаар)

  • Booking.com: 8.5/10 (1,800+ сэтгэгдэл)
  • Google Reviews: 4.5/5 (2,000+ үнэлгээ)
  • Tripadvisor: Travelers’ Choice 2023 шагнал хүртсэн

Хийх зүйлс

  • Хувийн далайн эрэг дээр амрах, далайн үзэмжтэй зураг авах
  • Family болон Infinity бассейнд сэлэх
  • Хүүхдүүдэд зориулсан Camp Ananda клуб, усан парк ашиглах
  • Mini Golf, Trampoline болон усан спортын үйлчилгээ ашиглах
  • Oйролцоох Bali Collection худалдааны төв, Geger Beach, Water Blow руу аялал хийх

Видео танилцуулга


Байршил

Үзвэрүүд
Индонез, Бали - Кристал бэй
Индонез, Бали - Кристал бэй
Индонез, Бали - Тэнгэрийн хаалга
Индонез, Бали - Тэнгэрийн хаалга
Индонез, Бали - Ойн савлуур
Индонез, Бали - Ойн савлуур
Индонез, Бали - "Waterbom" усан парк
Индонез, Бали - "Waterbom" усан парк
Очих газрууд
Индонез, Бали арал - Angles Billabong
Индонез, Бали арал - Angles Billabong
Индонез, Бали - Батур нуур
Индонез, Бали - Батур нуур
Индонез, Бали - Батур галт уул
Индонез, Бали - Батур галт уул
Индонез, Бали - Broken beach
Индонез, Бали - Broken beach
Индонез, Бали - Нгурах Рай олон улсын нисэх буудал
Индонез, Бали - Нгурах Рай олон улсын нисэх буудал
Индонез, Бали - Канто Лампо
Индонез, Бали - Канто Лампо
Индонез, Бали - Кута
Индонез, Бали - Кута
Индонез, Бали - Нуса Пенида
Индонез, Бали - Нуса Пенида
Индонез, Бали - Тэггаланг талбай
Индонез, Бали - Тэггаланг талбай
Map
8 өдөр
6,690,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Map
8 өдөр
6,690,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
Нүүр хуудасАялалАяллын хуваарьНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Очих газруудЗочид буудалҮзвэрХийх зүйлсРесторан
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан