

Элсэн цөлд хүний гараар бүтээсэн гайхамшигт шилэн хот, Дубайн хотын нэрийн хуудас болсон Бүрж Калифа, Сафарийн аялал, Хуучин Дубай, Шинэ Дубай, Хиймэл арал, Гэрлэн шоу, Абу Даби хотын алдарт Гантиган цагаан сүм, Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ордон зэргийг үзэх 8 өдрийн аялалдаа урьж байна.
🗓 Товч хөтөлбөр:
Дубайд 5 шөнө Holiday Inn Suites Science Park Буудал
Бээжинд 1 шөнө 4 одтой буудалд байрлана.


Улаанбаатар хотоос өдөр 11:40 цагт "Эйр Чайна" авиа компаний нислэгээр Бээжин хотруу нисээд 13:55 цагт Бээжингийн Капитал онгоцны буудалд газардана.
Цааш 18:00 цагаас Бээжин хотоос нисэн 23:15 цагт Дубай хотод газардана.
Компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.
Онгоцонд


Үдээс өмнө хөтөлбөргүй. Та бүхэн буудалдаа амрах эсвэл буудлын эргэн тойронтойгоо танилцах мөн дэлгүүр хэсэх боломжтой.
15:00 цагт жийп машинууд буудлаас ирж аван элсэн цөлд сафари жийп аялал хийнэ. 1 машинд 6 хүн сууна.
Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ. Мөн бид энэ баазад нэг бөхтэй тэмээтэй зургаа даруулах, гаран дээрээ "Henna" зураг зуруулах Шиша үнэ төлбөргүйгээр татах боломжтой.
Буудлын цай
Ресторан


Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хоттой танилцана.
Эртний хотын загвар бүхий Мадинат Жумейра худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж ал арабыг харах ба зургаа авхуулах боломжтой.
Дэлхийн хамгийн анхны хиймэл арал болох "Palm Jumeirah"хиймэл арал очиж зургаа авхуулна.
Хуучин Дубай очин алтны захаар зочилно. Мөн бид энэ захаас бүх төрлийн амтлагч худалдан авах боломжтой.
Дубай хотын хуучин хэсэгт очин эртний Дубай хотоор аялана. (Эртний Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.)
Бүр ж Калифа очин усан ба гэрлэн шоу үзнэ.
Буудлын цай