Logo
Нүүр хуудасАялалАяллын хуваарьАяллын хөтөчНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Logo
95092212, 88014455, 72007722
info@travelx.mn
Travelx - Дэлхийг нээе Маршал таун, Кинг тоуэр, 121-р байр.
Бүх зураг (13)
Арабын Круйз

Дэлхийд томоохонд тооцогдох Италийн "COSTA CRUISE" компаний албан ёсны төлөөлөгч "Дэлхий Трэвел Икс" та бүхний өвлийн амралтанд зориулан Коста Тоскана Хөлөг онгоц -оор АНЭУлсын - Дубай, Абу даби хотууд, Катар - Доха хот ба Оман - Мускат хотуудаар аялах 9 өдрийн бүтэн хөтөлбөртэй аяллыг та бүхэнд санал болгож байна.

Энэхүү aялалд хот тус бүрийн хамгийн гол үзвэрүүдийг багтаасан ба зөвхөн энэ группд зориулсан Хот бүрийн хөтөч нар, Монгол орчуулагч, Автобус ба жолооч, үзвэрүүдийн тасалбар хөлөг онгоцноос буух улс тус бүр дээр оруулж өгснөөрөө давуу талтай. Танд Дэлхийд алдартай энэхүү гурван улс, дөрвөн хотоор хийх тансаг хөлөг онгоцны аялал таалагдана гэдэгт итгэлтэй байна .

Товч хөтөлбөр:

  • Өдөр 1 - УБ-Бээжин-Дубай
  • Өдөр 2 - Дубай аялал (Круйз онгоцондоо байрлана)
  • Өдөр 3 - Дубай - АНЭУ
  • Өдөр 4 - Абу Даби - АНЭУ
  • Өдөр 5 - Доха хот - Катар
  • Өдөр 6 - Далай дээрх чөлөөт өдөр
  • Өдөр 7 - Мускат хот - Оман
  • Өдөр 8 - Дубай - Сафари аялал
  • Өдөр 9 - Дубай - Бээжин
  • Өдөр 10 - Бээжин - Улаанбаатар

Та тав тухтай сайхан аялаарай.

Location
Улаанбаатар хот
1189km -2ц 5мин
Бээжин хот
5904km -8ц 25мин
Дубай хот
Өдөр 1
Улаанбаатар - Дубай
2026.01.02 (Баасан)
Location
Улаанбаатар хот
1189km -2ц 5мин
Бээжин хот
5904km -8ц 25мин
Дубай хот

Улаанбаатар хотоос 09:00 цагт Хөшигтийн хөндийн нисэх буудалд бүртгэлээ хийлгэн аялал эхэлнэ. "AIRCHINA" компаний агаарын хөлгөөр 11:50 /УБ/ - 14:00 /Бээжин/, 18:05 /Бээжин/ - 23:15 /Дубай/ нислэгээр Дубай хотыг зорин ниснэ.

Та бүхнийг компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авч Дубай хотын зочид буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.

Буудал ба хоол
Өдрийн хоол
-

Онгоцонд

Оройн хоол
-

Онгоцонд

Буудал
-

Зочид буудал

Location
Дубай хот
Өдөр 2
Costa Toscana - Хөлөг онгоц
2026.01.03 (Бямба)
Location
Дубай хот

Өглөөний цайгаа уугаад бид Дубайн хотын алдарт Марина боомтод очин Кошта Тоскана Хөлөг онгоц хөлөг онгоцондоо бүртгүүлнэ. Бүртгэл хийлгэн өрөөндөө байрласны дараа манай хөтөч та бүхэнд хөлөг онгоцны мэдээлэл болон дотоод дүрмийг танилцуулна.

Costa Toscana хөлөг онгоц нь 20 давхар 6500 хүний багтаамжтай 5 одны зэрэглэл бүхий Итали улсын хөлөг онгоц ба Та бүхэн байрлах бүх хугацаандаа өдөр өглөө оройн хоолоо 3 төрлийн буфет ресторанаар үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Өдрийн хоол

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Costa Toscana Cruise

Location
Дубай хот
Өдөр 3
Дубай хотын аялал
2026.01.04 (Ням)
Location
Дубай хот

Өглөөний цайгаа уугаад бид Дубай хотын аяллаа эхлүүлнэ

Алдарт Бүрж Калифагийн 124 давхарт гарч Дубай хотыг дээрээс тольдоно

Хуучин Дубайд очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчны захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг.

Өдрийн хоолоо Дэлхийн өвд багтсан Дубайн анхны барилгуудын нэгд багтах ресторанд иднэ.

Алдарт Хиймэл арал буюу Дэлхийн баячуудын амьдардаг хиймэл арлын сүүлчийн хэсэг дээр очино.

Дэлхийн анхны 7 одтой буудал "Burj al arab" очин зургаа авхуулна. Дотор нь орохгүй

Энэ өдөр Круйз онгоц оройны 23:59-т Абу Даби хотруу хөдөлнө.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Costa Toscana Cruise

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Costa Toscana Cruise

Location
Дубай хот
210km -2ц 20мин
Абу Даби хот
Өдөр 4
Абу Даби хотын аялал
2026.01.05 (Даваа)
Location
Дубай хот
210km -2ц 20мин
Абу Даби хот

Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн Алдарт "Sheikh Zayed Mosque" буюу Гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба абжур үзэх болно.

Абу Дабигийн Eрөнхийлөгчийн ордоноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд ёслол энэхүү ордонд болдог. Ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй үедээ музей хэлбэрээр ажилладаг.

Абу Даби хотоор автобусны аялал хийн Луврын музей, Феррари уорлд, Ихэр 2 цамхаг гэх мэт газруудад очин зургаа авхуулна.

Энэ өдөр Круйз Доха хотруу оройны 23:00-т Абу Даби хотруу хөдөлнө.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Costa Toscana Cruise

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Costa Toscana Cruise

Location
Абу Даби хот
599km -6ц 22мин
Доха хот
Өдөр 5
Доха хотын аялал
2026.01.06 (Мягмар)
Location
Абу Даби хот
599km -6ц 22мин
Доха хот

Бид аяллаа 14:00 цагт шинэ Доха хотын Corniche далайн эргээр зугаалан эхлүүлнэ.

Хуучин Доха хотод Катара виллаж очин эртний хотоор аялна. Тэнд бид эртний хэв маягтай хороолол, эртний театр үзнэ.

Катарын "Сувдан арал" гэгддэг Дохагийн хамгийн баян хиймэл арал дээрхи дүүргээр зочилно.

Дохагийн үндэсний музей болох Мшейрэб музей үзэж Катар улсын түүх соёлтой танилцана. Буцах замдаа бид 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын финалын тоглолт болсон Lusail Stadium-аар дайран зураг авахуулаад хөлөг онгоцондоо буцан ирнэ.

Катар улс нь мал маллан амьдардаг нүүдэлчин ард түмэн байсан ба 18-р зуунд Их Британий нөлөөнд орж суурин амьдралруу орж эхэлсэн. 1971 онд Англичууд яван тусгаар улс болсон ба тэр цагаас эхлэн газрын тос үйлдвэрлэх ажилаа эхлүүлж одоогоор Дэлхийн үсрэнгүй хөгжсөн улсуудын нэг болсон. Аялагчид хотын төв орон орчин үеийн Доха хотоор зугаалах, Сувдан арал буюу хиймэл арлаар зугаалах, мөн 2022 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ болсон стадионууд үзэх боломжтой.

Энэ өдөр Круйз оройны 22:00-т хөдөлнө.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Costa Toscana Cruise

Өдрийн хоол
-

Costa Toscana cruise

Оройн хоол
-

Ресторан

Location
Далайд
Өдөр 6
Далайд өнгөрүүлэх өдөр
2026.01.07 (Лхагва)
Location
Далайд

Энэ өдөр хөлөг онгоц Оман улсын зүг далай дээр явж өнжих ба та бүхэн COSTA Круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөна. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг. (Та бүхэн тусгай "vip" ресторанд оройн зоог барих бол урьдчилан захиалга өгөх хэрэгтэй ба хөтөчдөө аяллын эхэн үед хэлээрэй. )

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Costa Toscana Cruise

Өдрийн хоол
-

Costa Toscana Cruise

Оройн хоол
-

Costa Toscana Cruise

Location
Доха хот
1035km -10ц 22мин
Мускат хот
Өдөр 7
Мускат хотын аялал
2026.01.08 (Пүрэв)
Location
Доха хот
1035km -10ц 22мин
Мускат хот

Хөлөг онгоц Оман улсын Мускат хотын боомтод ирж зогсон манай компаний жолооч хөтөч нар та бүгдийг угтан авна.

Оман улсыг Арабын Сувдан улс гэдэг ба ногоон далай, өвөрмөц бүтэцтэй олон хадан хясаа, өндөр хавцалуудаараа алдартай.

Бид Мускат хотын төвөөр зугаалж аяллаа эхлүүлээд цааш Мускат хотын их сүм-д зочилно.

Хувийн хурдны усан онгоцоор аялал хийн байгаль дээрхи Дельфиний сүргүүдтэй хамт аялна.

Боомтын хажууд байх үндэсний захаар зочилж та бүхэн дурсгалын зүйлс болон хүссэн бүхнээ худалдан авах боломжтой. Мускат хот нь танд жинхэнэ Араб хэв маягийг мэдрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ өдөр Круйз өглөөний 07:00-д ирээд үдээс хойш 17:00 цагт хөдөлнө.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Costa Toscana Cruise

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Costa Toscana Cruise

Location
Мускат хот
452km -4ц 51мин
Дубай хот
Өдөр 8
Сафари жийп аялал
2026.01.09 (Баасан)
Location
Мускат хот
452km -4ц 51мин
Дубай хот

Хөлөг онгоц өдрийн 12:00 цагт Дубай хотын боомтод ирнэ.

15-н цагт Жийп машинууд боомтоос ирж аван Сафари жийп аялал элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрифт үзүүлнэ. (1 машинд 5 хүн сууна)

Элсэн цөл дунд байрлах баазад очин бэлхүүсний бүжиг, Галын үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо араб үндэсний кампусд иднэ.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Costa Toscana Cruise

Өдрийн хоол
-

Costa Toscana Cruise

Оройн хоол
-

Элсэн цөлийн бааз

Location
Дубай хот
5904km -8ц 22мин
Бээжин хот
Өдөр 9
Бээжин хот - Хятад улс
2026.01.10 (Бямба)
Location
Дубай хот
5904km -8ц 22мин
Бээжин хот

Бид энэ шөнийн 01:15 цагт Дубай хотоос Бээжин хотыг зорин ниснэ . Бээжин хотод орон нутгийн цагаар 12:45 минутад газардан хөтөч орчуулагчтайгаа уулзан зочид буудалдаа бууна . Энэ өдөр аялал чөлөөтэй ба дэлгүүр хэсэх боломжтой.

Буудал ба хоол
Оройн хоол
-

Ресторан

Буудал
-

4* Зочид буудал

Location
Бээжин хот
1189km -2ц 5мин
Улаанбаатар хот
Өдөр 10
Бээжин - Улаанбаатар хот
2026.01.11 (Ням)
Location
Бээжин хот
1189km -2ц 5мин
Улаанбаатар хот

Бид энэ өглөө 08:30 цагт Бээжин хотоос Улаанбаатар хотыг зорин ниснэ . Улаанбаатар хотод орон нутгийн цагаар 10:50 минутад газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Манайх компанийг сонгон үйлчлүүлсэн танд аз жаргал хүсье

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Хүний тоо
1
Нэг хүний үнэ
8,990,000 ₮
Хүний тоо
Нэг хүний үнэ
1
8,990,000 ₮

Үнэд БАГТСАН

3 улсын 4 хотын аяллын хөтөлбөр

Онгоцны буудлаас угтах ба үдэх үйлчилгээ

Аяллын туршид үйлчлэх нутгийн хөтөч ба Монгол орчуулагч

Олон улсын даатгал

Коста Смералда усан онгоцонд 7 шөнө байрлах (1 өрөөнд 2 хүн Цонхтой өрөө)

Дубайд 1 шөнө зочид буудалд буух

Бээжинд 1 шөнө зочид буудалд буух

УБ - Дубай - УБ нислэгийн тийз

Үнэд Багтаагүй

Буффет ресторан

Үйлчилгээний төлбөр - 1 өдрийн 11 евро

Интернэт

Утасны дуудлага

Усан онгоцон дээрхи төлбөртэй үйлчилгээнүүд

Буудал

Итали - Коста Тоскана Хөлөг онгоц

Итали - Коста Тоскана Хөлөг онгоц
Итали - Коста Тоскана Хөлөг онгоц
+4

Итали - Коста Тоскана Хөлөг онгоц

Costa Toscana бол Costa Cruises компанийн хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн аяллын Excellence ангиллын хөлөг онгоц бөгөөд 2021 онд Финландын Meyer Turku усан онгоцны үйлдвэрт баригдсан.

Техникийн үзүүлэлтүүд :

  • Урт: 337 метр

  • Өргөн: 42 метр

  • Багтаамж: 6,554 зорчигч, 1,678 багийн гишүүн

  • Кабин: 2,600 гаруй

  • Нийт жин (Gross Tonnage): 186,364 тонн

  • Дээд хурд: 21 зангилаа

  • Бүртгэл: Итали (Генуя хот)

  • Хөдөлгүүр: Шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-ээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй +4

Онцлог, тав тух Costa Toscana нь Италийн Тоскана мужийн урам зоригийг шингээсэн дотоод засал, өнгөлөг тавилга, орчин үеийн технологи бүхий тансаг хөлөг онгоц юм. Хөлөг онгоцны тавцангууд нь нарлах, далайн үзэмжийг тольдох боломжийг олгодог. Мөн олон төрлийн ресторан, баар, театр, шоуны тайз зэрэг зугаа цэнгэлийн өргөн сонголттой. Зорчигчдын тав тухыг хангах үүднээс олон нийтийн талбайн хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулдаг тогтолцоотой.

Үзвэр үйлчилгээ, Цэнгүүн

Театр & Шоу

  • Colosseo театр: 3 түвшин бүхий гол театр, орчин үеийн дуу, гэрэлтүүлэгтэй. Орой бүр амьд хөгжим, цирк, бүжиг, дуурь зэрэг шоу тоглолтууд гарна.

  • Sanremo шоу: Италийн хөгжмийн тэмцээн шиг форматаар явагддаг зугаатай уралдаан.

Амьд хөгжмийн баарууд

  • Campari Lounge

  • Aperol Spritz бар

  • Jazz Club: Жазз, акустик хөгжимтэй тайван орчин

Хүүхэд, гэр бүлийн үзвэр

  • Squok Club

3–11 насны хүүхдэд зориулсан тоглоом, урлагийн хөтөлбөр бүхий хүүхдийн клуб

LEGO, тоглоомын өрөө, хүүхдийн усан санд хамрагддаг

Teens Zone & Arcade

  • 12–17 насны өсвөр насныханд зориулсан видео тоглоом, VR, кино үзэх хэсэгтэй

Амралт, усан сэлэлт Urbino усан бассейн: Шилэн дээвэртэй, бүх цаг агаарт ашиглах боломжтой

La Spiaggia Deck: Нарлах орчинг бүрдүүлсэн тавцан, DJ тоглолттой

Waterslides: Том хүмүүс болон хүүхдүүдэд зориулсан усан гулсууртай хэсэг

Эрүүл мэнд, амралт

  • Solemio Spa

Уурын саун, турк саун, массаж, усан санд суух үйлчилгээ

Нүүр, биеийн арьс арчилгааны өргөн сонголт

  • Фитнесс клуб

Шинэ тоног төхөөрөмжтэй, багштай бүлгийн дасгалууд (йог, pilates гэх мэт)

Хоол, уух зүйлс

  • 21 ресторан, кафе, бар оршдог:

  • Archipelago – алдарт тогооч нарын бүтээсэн гурван төрлийн сет менютэй ресторан

  • Sushino at Costa – япон сүшигээр дагнасан ресторан

  • Teppanyaki, Pizza Napoli, Ice Cream Bar, Buffet зэрэг олон төрлийн сонголт

Дэлгүүр, үйлчилгээ

  • Duty-Free дэлгүүрүүд (үнэртэй ус, дарс, үнэт эдлэл)

  • Photo Studio, Кино театр

    Бичлэг

Үзвэрүүд
Оман, Мускат - Их сүм
Оман, Мускат - Их сүм
Очих газрууд
Катар - Доха хот
Катар - Доха хот
Катар Доха - Катара Виллаж
Катар Доха - Катара Виллаж
Катар Лусайл - Лусайл Стадион
Катар Лусайл - Лусайл Стадион
Катарт, Доха - Мшейрэб музей
Катарт, Доха - Мшейрэб музей
Оман - Мускат хот
Оман - Мускат хот
Катарт, Доха - Сувдан арал
Катарт, Доха - Сувдан арал
Map
10 өдөр,2026.01.02 (Баасан) - 2026.01.11 (Ням)
8,990,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Д. Азжаргал
Таны аяллын зөвлөх
88014455info@travelx.mn
Map
10 өдөр,2026.01.02 (Баасан) - 2026.01.11 (Ням)
8,990,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Д. Азжаргал
Таны аяллын зөвлөх
88014455info@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
Нүүр хуудасАялалАяллын хуваарьНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Очих газруудЗочид буудалҮзвэрХийх зүйлсРесторан
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан