Logo
Нүүр хуудасАялалАяллын хуваарьАяллын хөтөчНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Logo
95092212, 88014455, 72007722
info@travelx.mn
Travelx - Дэлхийг нээе Маршал таун, Кинг тоуэр, 121-р байр.
Бүх зураг (11)
Хайнан арал

Хайнан арал ба Саняа хот нь халуун уур амьсгал, үзэсгэлэнт далайн эрэг, дархан цаазат байгаль, орчин үеийн хөгжил зэргээрээ жуулчдын анхаарлыг сүүлийн жилүүдэд ихээр татаж байна. Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалтаар эрчимтэй хөгжиж буй энэ диваажинт газарт таныг урьж байна.

  • Өдөр 1: Улаанбаатар - Хайнан нислэг
  • Өдөр 2: Усан онгоцны аялал
  • Өдөр 3: Ойн хүрээлэн, Шилэн гүүр
  • Өдөр 4: Чөлөөт өдөр
  • Өдөр 5: Атлантис усан парк
  • Өдөр 6: Чөлөөт өдөр
  • Өдөр 7: Дүүжин тээвэр - УБ буцах
  • Өдөр 8: УБ ирэх

Саняад 6 шөнө: Paxton Vacances Hotel & Resorts Sanya 4 одтой буудалд байрлана.

Аяллын хуваарь ба үнийг хөтөлбөрийн хамгийн доод хэсгээс хараарай.

Location
Улаанбаатар хот
2800km -5ц
Саняа - Хайнан
Өдөр 1
Улаанбаатар - Хайнан нислэг
2025.11.05 (Лхагва)
Location
Улаанбаатар хот
2800km -5ц
Саняа - Хайнан

Мягмар гарагын шөнө 12:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос Лхагва гарагын өглөө үүрээр 03:00 цагт HO-1528 дугаартай авиа компанийн онгоцоор Хайнан аралруу ниснэ.

Хайнан арлын Саняа хотод өглөө 08:30 – д газардана.

Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Энэ өдөр та бүхэн буудалдаа амарна.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Буудлын цай

Location
Саняа - Хайнан
Өдөр 2
Усан онгоцны аялал
2025.11.06 (Пүрэв)
Location
Саняа - Хайнан

Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагтаа цуглараад, Саняа хотын алдартай Сувдны дэлгүүр орно.

Дараа нь Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 удаагийн тэмцээнийг зохион байгуулсан Гоо сайхны титэм төв ордны дэргэд дурсгалын зураг авхуулна.

Тансаг зэрэглэлийн Усан онгоцны аяллаар 3 цаг орчим аялна. Саняа хотын далайн эрэг болон усан боомтуудаар аялах бөгөөд, Та Хайнан арлын үзэсгэлэнт далайд гайхалтай зургаа татуулан дурсамж бүтээгээрэй.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Бургер

Оройн хоол
-

Ресторан

Location
Саняа - Хайнан
Өдөр 3
Ойн хүрээлэн ба Шилэн гүүр
2025.11.07 (Баасан)
Location
Саняа - Хайнан

Хайнан арлын загасны тосны музейгээр зочилж Омега-3 худалдан авах боломжтой.

Саняа хотын Ли үндэстний тосгоноор зочилж уламжлалт өв соёлтой танилцана.

Xалуун орны үзэсгэлэнт Янода ширэнгэн ой хүрээлэнгээр аялана. Тус хүрээлэн парк нь дэлхийн соёлын өвд багтсан.

Дараа нь Шилэн гүүрээр явж гайхалтай адерналин ялгаруулсан мэдрэмжийг аваарай.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Location
Саняа - Хайнан
Өдөр 4
Чөлөөт өдөр
2025.11.08 (Бямба)
Location
Саняа - Хайнан

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Буудлын цай

Location
Саняа - Хайнан
Өдөр 5
Саняа - Атлантис усан парк
2025.11.09 (Ням)
Location
Саняа - Хайнан

Саняа хотын алдартай торгон утсаар хийсэн ор хөнжлийн даавууны дэлгүүр орно.

Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Тус усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжих гэх мэт олон тоглоомтой.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Буудлын цай

Оройн хоол
-

Ресторан

Location
Саняа - Хайнан
Өдөр 6
Саняа - Чөлөөт өдөр
2025.11.10 (Даваа)
Location
Саняа - Хайнан

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Буудлын цай

Location
Саняа - Хайнан
Өдөр 7
Саняа - Улаанбаатар нислэг
2025.11.11 (Мягмар)
Location
Саняа - Хайнан

Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд бид бүхэн аялалдаа гарна.

Сарнай цэцгийн хүрээлэнгээр зочилно. Энд та бүхэн Сарнай цэцэгээр хийсэн гоо сайханы бүтээгдэхүүн болон чихэр жимс худалдан авах боломжтой.

Саняа хотын хамгийн өндөрлөг цэг болох Фэнхуанлин тэнгисийн байгалийн үзэсгэлэнт газраар зочилж, Дэлхийн хамгийн алдартай агаарын кабель машинаар зугаална. Энэ нь Саняагийн дөрвөн том булан (Саняа булан, Да Сяо Дунхай, Юлин булан, Ялонг булан) болон Саняа хотыг бүхэлд харах боломжтой

Дараа нь жимсний дэлгүүр орно.

Үүний дараагаар Саняа хотоос хотоос HO–1527 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор 21:30 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Лхагва гарагын өглөө үүрээр 02:30 цагт бууснаар аялал өндөрлөнө.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Буудлын цай

Оройн хоол
-

Ресторан

Location
Саняа - Хайнан
2800km -5ц
Улаанбаатар хот
Өдөр 8
Саняа - Улаанбаатар нислэг
2025.11.12 (Лхагва)
Location
Саняа - Хайнан
2800km -5ц
Улаанбаатар хот

Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Лхагва гарагын өглөө үүрээр 02:30 цагт бууснаар аялал өндөрлөнө.

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Нэг хүний үнэ
2,790,000 ₮

Том хүн

Үнэд БАГТСАН

Улаанбаатар- Саняа -Улаанбаатар 2 талын нислэгийн тийз

5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал

Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

Хөтөч ба унааны зардал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт тусгагдаагүй зардал

Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө

Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө

Гадуур Ресторан дахь бүх уух зүйлс

Буудал

Хятад, Хайнан - Paxton Vacances Hotel & Resorts Sanya

Хятад, Хайнан - Paxton Vacances Hotel & Resorts Sanya
Хятад, Хайнан - Paxton Vacances Hotel & Resorts Sanya
+14

Хятад, Хайнан - Paxton Vacances Hotel & Resorts Sanya

Paxton Vacances Hotel & Resorts Sanya нь 4 одтой тансаг зэрэглэлийн амралтын газар бөгөөд орчин үеийн өрөө, далайн эргийн үзэгдэх байдал, ресторан, бассейн, спа, фитнесс төв зэрэг олон төрлийн үйлчилгээтэй. Буудал нь хотын төвд Joy City худалдааны төвөөс 3 минутын зайтай бөгөөд Саньягийн гол аялал жуулчлалын бүсүүдэд ойр байрладаг.

Ерөнхий мэдээлэл

  • Одны зэрэглэл: 4 одтой
  • Байршил: Sanya Bay, Санья, Хайнан, Хятад
  • Стандарт өрөөний хэмжээ: 38–45 м²
  • Орны төрөл: 1 өргөн ор (180×200 см) эсвэл 2 тусдаа ор (110×200 см)
  • Тэнгисийн болон хотын үзэмжтэй, хувийн тагт бүхий өрөөнүүд
  • Далайн эрэг рүү 5–7 минут, Dadonghai руу 10 минут
  • Саняа олон улсын нисэх буудлаас автомашинаар 15–20 минутын зайтай

Үйлчилгээ

  • Гадаа усан бассейн, хүүхдийн тоглоомын хэсэг
  • Спа, фитнесс болон амралт, рашаан үйлчилгээ
  • Олон улсын ресторан, шинэ далайн бүтээгдэхүүн, хятад үндэсний хоол
  • Лаунж, бар, гадна орчинд хооллох боломжтой
  • Бизнес уулзалт, арга хэмжээнд зориулсан танхимууд

Үзвэрүүд

  • Tianya Haijiao (Дэлхийн төгсгөл): автомашинаар ойролцоогоор 15 минут
  • Sanya Phoenix International Airport: автомашинаар 20 минут орчим
  • Наран шарлагын далайн эрэг: буудлын урд байрлана

Аяллын зөвлөмж

  • Хүүхэдтэй гэр бүл болон хотын төвд байрлах буудал сонирхож байгаа бол тохиромжтой
  • Аялал, худалдааны төвүүдэд ойрхон тул явганаар ч зорчих боломжтой

Бичлэг

Байршил

Үзвэрүүд
 Хайнан - Гоо сайхны титэм соёлын төв
Хайнан - Гоо сайхны титэм соёлын төв
Хятад, Хайнан - Шилэн гүүр
Хятад, Хайнан - Шилэн гүүр
Хятад, Хайнан - Загасны тосны музей
Хятад, Хайнан - Загасны тосны музей
Хийх зүйлс
Хятад, Хайнан - Атлантис усан парк
Хятад, Хайнан - Атлантис усан парк
Хятад, Хайнан - Усан онгоцны аялал
Хятад, Хайнан - Усан онгоцны аялал
Очих газрууд
Хятад - Хайнан арал
Хятад - Хайнан арал
Хятад, Хайнан - Ли үндэстний тосгон
Хятад, Хайнан - Ли үндэстний тосгон
Хятад, Хайнан - Фэнхуанлин
Хятад, Хайнан - Фэнхуанлин
Хятад, Хайнан - Сарнай цэцгийн хүрээлэн
Хятад, Хайнан - Сарнай цэцгийн хүрээлэн
Хятад, Хайнан - Янода ширэнгэн ой
Хятад, Хайнан - Янода ширэнгэн ой
Map
8 өдөр,2025.11.05 (Лхагва) - 2025.11.12 (Лхагва)
2,790,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Г. Бүжинлхам
Таны аяллын зөвлөх
85178822bujinlkham@travelx.mn
Map
8 өдөр,2025.11.05 (Лхагва) - 2025.11.12 (Лхагва)
2,790,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Г. Бүжинлхам
Таны аяллын зөвлөх
85178822bujinlkham@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
Нүүр хуудасАялалАяллын хуваарьНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Очих газруудЗочид буудалҮзвэрХийх зүйлсРесторан
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан