

Хайнан арал ба Саняа хот нь халуун уур амьсгал, үзэсгэлэнт далайн эрэг, дархан цаазат байгаль, орчин үеийн хөгжил зэргээрээ жуулчдын анхаарлыг сүүлийн жилүүдэд ихээр татаж байна. Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалтаар эрчимтэй хөгжиж буй энэ диваажинт газарт таныг урьж байна.
Саняад 6 шөнө: Paxton Vacances Hotel & Resorts Sanya 4 одтой буудалд байрлана.
Мөн та 5 одтой зочид буудал болох Sanya Shengyi Seaview Буудал сонгох боломжтой.
Аяллын хуваарь ба үнийг хөтөлбөрийн хамгийн доод хэсгээс хараарай.


Мягмар гарагын шөнө 11:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос Лхагва гарагын өглөө үүрээр 02:00 цагт HO-1528 дугаартай авиа компанийн онгоцоор Хайнан аралруу ниснэ.
Хайнан арлын Саняа хотод өглөө 07:15 – д газардана.