


ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ - АНТАЛЬЯ
Хугацаа: 10 сарын 6-аас 10 сарын 13
Travel X болон UB Comedy club хамтран Монголын аялагчиддаа зориулан “ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ 2022 –АНТАЛЬЯ” цоо шинэ багц аяллыг санал болгож байна. Энэхүү аялалд хамрагдсанаар та Турк улсын Анталья – Памуккале - Истанбул хотуудаар 7 шөнө 8 өдрийн турш дээд зэрэглэлийн 5 одтой зочид буудлуудад, зөвхөн энэхүү аяллын аялагчдад зориулан тусгайлан бэлдсэн, дахин давтагдашгүй хөтөлбөрийн дагуу найз нөхөд , хайртай дотны хүмүүсийн хамт дурсамж дүүрэн аялах боломжтой юм.
Мөн бидэнтэй Монголын номер нэг “UB Comedy” club – ын шилдэг комедиан Батаа, Содоо, Дээгий, Зори, Бааска, Санти мөн Реппэр GINJIN, MRS M аяллын турш хамт аялах бөгөөд бүрэн хэмжээний шоу тоглолт тоглогдож, Монголын шилдэг артистууд уран бүтээлээ толилуулан , Далайн эрэг болон хөлөг онгоцон дээрх партинд DJ GORI шилдэг сетүүдээрээ доргиосон гэнэтийн бэлгүүдээр дүүрэн цорын ганц гайхалтай аялал байх болно гэдэгт итгэлтэй байна.
ИСТАНБУЛ ХОТ
ПАМУККАЛЕ
АНТАЛЬЯ
-
Танилцах үдэшлэг
-
Спорт өдөрлөг
-
UB COMEDY CLUB - VIP Тоглолт
-
GINJIN MRS M - PARTY
ИСТАНБУЛ БА ПАМУККАЛЕ - ЗУРГААР




ӨДӨР 1 - 10/06


УЛААНБААТАР - ИСТАНБУЛ - ПАМУККАЛЕ
-
Улаанбаатар хотоос “МИАТ” авиа компанийн агаарын хөлгөөр 10-р сарын 6-ны өглөө 08:10 цагаас нисэн аялал эхэлнэ.
-
Истанбул хотод 11:30-д бууна
-
Босфорын хоолойгоор аялана
-
Истанбул хотын бэлэг тэмдэг болсон Султан ахмет ба Хагиа Софиа сүмийг үзнэ.
Оройн хоол: Ресторан
Буудал: G hotel
ӨДӨР 2 - 10/07


ПАМУККАЛЕ АЯЛАЛ
-
Денизли хотруу ниснэ. Өглөө 6:50-иас ниснэ. Денизли хотруу өдөрт 1 нислэг байдаг.
-
Цасан цагаан Памуккале уулаар аялана.
-
Ромын эзэнт гүрний үеийн алдарт Хиераполис хотын тууриар аялана.
-
Клеопатра хатны рашаан үзэх.
-
Виноны үйлдвэр ба дэлгүүрээр зочлох. Денизли хот нь анар жимсний тариалангаараа Туркдээ хамгийн том ба анар жимсээр вино, амтлагч, сироп, ургамлын тос гэх мэт олон бүтээгдэхүүн хийдэг.
-
Хөвөнгөөр хийсэн гэр ахуйн барааны дэлгүүрээр орох. Бид энэ дэлгүүрээс хөлөргөдөггүй хөнжил, толгой өвтгөдөггүй дэр дэр гэх мэт зүйлс худалдан авах боломжтой.
-
Клеопатра хатны рашаан нь 13$ гэдэг ба хөтөлбөрийн үнэд ороогүй болно.
-
Агаарын бөмбөлгөөр аялах хүмүүс энэ орой хөтөчдөө мөнгөө хураалгана. (175$)
Өглөөний цай: G hotel
Өдрийн хоол: Нутгийн ресторан
Оройн хоол: Lycus river thermal hotel
Буудал: Lycus river thermal hotel
АНТАЛЬЯ - ЗУРГААР




ӨДӨР 3 - 10/08


ПАМУККАЛЕ - АНТАЛЬЯ
-
Агаарын бөмбөлөгөөр аялах хүмүүс өглөө эрт цугларан агаарын бөмбөлөг дээрээс Памуккале уул, эргэн тойрон дахь байгаль орчин ба нар мандахыг харан мартагдашгүй дурсамж үлдээнэ.
-
Өглөөний цайны дараа Анталья хотруу явах автобусандаа сууна
-
Хэсэг хугацааны автобусны аяллын дараа бид Анталья хотод ирэн үнэт эдлэлтийн дэлгүүр ба үслэг эдлэл ба савхины дэлгүүр орно.
-
Дараагийн 5 өдөр байрлах Von Resort Golden Coast буудалдаа бүртгэл хийнэ. Бидний байрлах 5 одтой буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно. Бүх төрлийн уух зүйлс үнэгүй.
Өглөөний цай: Lycus river thermal hotel
Өдрийн хоол: Нутгийн ресторан
Оройн хоол: Von resort golden coast
Буудал: Von resort golden coast
ӨДӨР 4 - 10/09


ЧӨЛӨӨТ ӨДӨР БА ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГ
-
Энэ өдөр бид буудалдаа амарч өнгөрөөнө.
-
Бидний байрлах буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно. Бүх төрлийн уух зүйлс үнэгүй.
-
Буудалдаа амарч өдрийг өнгөрөөсний дараагаар бид бүхэн танилцах үдэшлэг буюу анхны party -гаа хийнэ. Энэ орой Монголоос ирсэн DJ Gori ба Монгол хөтлөгч хөтлөн үйл ажиллагааг удирдан явуулна.
Өглөөний цай: : Von resort golden coast
Өдрийн хоол: Von resort golden coast
Оройн хоол: Von resort golden coast
Буудал: Von resort golden coast
ӨДӨР 5 - 10/10


UB COMEDY CLUB БА AFTER PARTY
-
Энэ өдөр бид үдээс өмнө буудалдаа амрах ба спорт өдөрлөг хийнэ.
-
Орой бид буудлын тоглолтын зааланд UB comedy club -ын тоглолтыг үзэх ба тоглолтын дараа артистуудын хамтаар after party хийнэ.
-
UB comedy club -ын артисууд: Батаа, Содоо, Дээгий, Зори, Бааска, Санти
-
After party артистууд: Ginjin, Mrs M, Dj Gori
Өглөөний цай: : Von resort golden coast
Өдрийн хоол: Von resort golden coast
Оройн хоол: Von resort golden coast
Буудал: Von resort golden coast
ӨДӨР 6 - 10/11


PARTY ON PIRATE BOAT
-
Үдээс өмнө хөтөлбөргүй.
-
Анталья хотын аялал хийнэ.
-
Дуден хүрхрээ үзнэ.
-
15:00 цагт бид буудлаас хөдлөн усан боомт дээр очиж далайн дээрэмчний усан онгоцондоо сууна. Энэхүү онгоцонд мөн бүх төрлийн уух идэх зүйлс үнэгүй ба задгай далайн дунд очин усанл сэлэх ба усан онгоцон дээрээ Монгол DJ-ийн сетэнд шоудна.
-
Буудалдаа буцан ирж амарна.
Өглөөний цай: : Von resort golden coast
Өдрийн хоол: Von resort golden coast
Оройн хоол: Усан онгоцон дээр
Буудал: Von resort golden coast
ӨДӨР 7 - 10/12


ЧӨЛӨӨТ ӨДӨР БА ДЭЛГҮҮР
-
Энэ өдөр чөлөөт өдөр ба та бүхэн Антальяийн Mall of Antalya очиж худалдан авалт хийж болно.
-
Mall of Antalya нь Анталья хотын хамгийн том дэлгүүр ба дотор нь 200 гаруй дэлгүүр, бүх төрлийн брендийн хувцаснууд байдаг. Мөн дэлгүүрийн нэг жигүүрт нь брендийн outlet-ийн дэлгүүр байдаг.
Өглөөний цай: : Von resort golden coast
Өдрийн хоол: Von resort golden coast
Оройн хоол: Усан онгоцон дээр
Буудал: Von resort golden coast
ӨДӨР 8 - 10/13


УЛААНБААТАР ХОТРУУ БУЦАХ
-
Бид өглөө эхний онгоцоор Истанбул хотруу ниснэ.
-
14:40-д бид Истанбул хотоос хөөрч Монголын цагаар 10 сарын 14-ны шөнийн 03:30-д Чингис хаан олон улсын буудалд бууна.
Өглөөний цай: Von resort golden coast