Хайнан
6/28/2025
Хайнан явахдаа юунд анхаарах вэ?

Хайнан арал нь БНХАУ-ын хамгийн өмнөд хэсэгт орших халуун бүсийн диваажин бөгөөд тансаг амралтын газрууд, нарлаг далайн эрэг, чийглэг уур амьсгал, найрсаг орчин зэргээрээ алдартай. Жил бүр олон мянган жуулчид тус аралд амарч, байгалийн сайханд тав тухтай амрах зорилгоор аялж ирдэг. Та энэхүү гайхамшигт аралд аялахаар төлөвлөж буй бол дараах зөвлөмжүүдийг уншаарай.

Нислэгийн мэдээлэл

  • УБ → САНЬЯА
    Нислэгийн цаг: 03:20 – 08:25
    Нисэхийн бүртгэл: 00:00 – 00:30
    Газардалт: 08:25
  • САНЬЯА → УБ
    Нислэгийн цаг: 21:30 – 02:30 (+1)
    Буудал дээр бэлэн байх цаг: 19:00, мягмар гаригт
    Газардалт: 02:30, лхагва гаригт

Ерөнхий зөвлөмж

  • Гадуур гарахдаа паспорт, буудлын нэрийн хуудас, мөнгө, утас, чухал зүйлсээ биедээ авч явах эсвэл буудлын сейфэнд хадгалах.
  • Тамхи болон электрон тамхи зөвхөн тусгайлан зөвшөөрсөн газарт татах. Олон нийтийн газар болон зочид буудлын ариун цэврийн өрөөнд тамхи татахыг хатуу хориглоно.
  • Сэлэлтийн чадваргүй, туршлагагүй аялагч нь далай, нуур, бассейнд хэт гүн орохоос зайлсхийж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй.
  • Хүүхдийг усанд хараа хяналтгүй оруулахыг хатуу хориглоно.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн аялагчийг онгоцонд суулгахгүй, хилээр нэвтрүүлэхгүй байх магадлалтай тул анхаарах хэрэгтэй.

Цаг агаарын нөхцөл

  • Хайнан арал нь жилийн турш халуун, чийглэг уур амьсгалтай тропик бүсэд оршдог.
  • Дундаж температур: 23°C – 32°C
  • Аялахад хамгийн тохиромжтой цаг: 11 сараас 4 сар хүртэл (хуурай улирал)
  • Хөнгөн, нимгэн хувцас, нарны малгай, нарны тос, шумуулны эсрэг шүршигч заавал авч явах.
  • Хур тунадастай өдрүүд элбэг тул жижиг шүхэр эсвэл борооны цув биедээ авч явахыг зөвлөж байна.

Интернэт ба гар утас

  • Хятад улсад Google, Facebook, Instagram, YouTube зэрэг сайтууд хаалттай. Тиймээс Leaf, NextVPN, VPN-SuperUnlock зэрэг VPN-ийг аяллаас өмнө заавал суулгаарай.
  • eSIM дэмжигч гар утас бол *#06# гэж залгаж EID гарч байгааг шалгах.
  • Манайхаас 3GB, 5GB, 10GB, 29GB дата багцтай SIM карт худалдаж авах боломжтой.
  • Төлбөр болон харилцаанд: Alipay, WeChat, Amap зэрэг аппликейшн түгээмэл ашиглагддаг.

Валют ба амьдралын өртөг

  • Хэрэглэгддэг валют: Хятадын юань (CNY)
  • Ханш: 1 CNY ≈ 490 MNT (өдөр бүр өөрчлөгдөж болох тул шалгаж байх)
  • Хайнан арал нь аялал жуулчлалын бүс тул үнэ харьцангуй өндөр байдаг.
  • Жижиг дэлгүүрүүд бэлэн мөнгөөр тооцоо хийдэг тул үргэлж мөнгөн дэвсгэрт авч явах хэрэгтэй.

Зочид буудалд анхаарах зүйлс

  • Буудлын дотоод журам, цагийн хуваарийг хүндэтгэн мөрдөх.
  • Өрөөг хүлээж авахдаа эд зүйлс, тоног төхөөрөмжийг шалгаж, гэмтэлтэй бол хүлээн авалтад мэдэгдэх.
  • Буудлын эд хөрөнгөг эвдэх, алдах тохиолдолд зардлыг аялагч өөрөө бүрэн хариуцна.

Дэлгүүр хэсэх газрууд

  • Bigpineapple: Watsons, Miniso, Adidas, Puma, Yeezy зэрэг брэнд, супермаркет болон олон үндэстний хоолны газар.
  • Shenglimarket: Жижиг болон дотоодын брэндүүд, 3 давхар худалдааны төв, гипермаркеттай.
  • Yalong Bay No.1 Outlets: Adidas, Columbia, Boss, Skechers, Converse зэрэг outlet брэндийн төвүүд.
Нямбаяр
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан