Дэлхий Трэвел Икс компани Катар 2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг үзэх аяллыг амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү түүхэн аяллын хүрээнд манайхаас нийт 200 гаруй жуулчин Катар улсыг зорьж, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн гайхамшигт тоглолтуудыг өөрийн биеэр үзэж, спортын оргил мэдрэмжийг мэдэрсэн юм.
Зарим үйлчлүүлэгчид маань хөлбөмбөгийн домогт одуудтай уулзах боломжтой болсон ба энэ нь манай аяллыг мартагдашгүй дурсамж болгосон.
Аяллын хүрээнд зөвхөн Катар улсаар зогсохгүй, Дубай хот руу хийгдсэн хөтөлбөртэй аялал нь илүү өнгө нэмсэн. Жуулчид Дубайн орчин үеийн архитектур, тансаг амралтын бүс, дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Калифа зэрэг гайхамшигт үзвэрүүдийг үзэж сонирхсон.
Манай баг хамт олон тухайн үед Монгол Улсаас тус тэмцээнд зориулсан аяллыг бие даан зохион байгуулсан цорын ганц аяллын оператор байсан бөгөөд энэ нь бидний олон улсын түвшний чадамж, салбарын манлайллыг илтгэх тод жишээ болсон юм.