Инээд, хөгжим, адал явдлаар дүүрэн Туркийн аялал
Дэлхий Трэвел Икс компани маань Монголын хамгийн шилдэг комедиан ба уран бүтээлчидтэй хамтран Туркийн 3 хотод гайхамшигт 7 өдрийн аяллыг амжилттай зохион байгууллаа. Энэ бол жирийн нэг аялал биш, харин урлаг, аялал жуулчлал хосолсон тусгай тур байсан юм. Энэхүү аялалд уран бүтээлчид болон аялагчид нийлсэн 150 гаруй хүний аялал байсан.
Аяллын маршрутад:
- 3 хоног – Анталья: Далайн эрэг дээр амарч, усан завиар зугаалж, шоу тоглолт үзсэн.
- 2 хоног – Памуккале: Цагаан уулс, халуун рашаанд амарч, фото аялал хийв.
- 2 хоног – Истанбул: Түүхэн дурсгалт газруудаар аялж, шоппинг хийх боломжтой байлаа.
Онцлох уран бүтээлчид:
- UB Comedy Club-ийн 8 уран бүтээлч аяллын туршид хамт байж, тусгай тоглолтыг зөвхөн аяллын оролцогчдод зориулан тоглосон.
- Ginjin, Mrs M нар тусгай тоглолт хийж, оролцогчдод үнэхээр мартагдашгүй үдэш бэлэглэв.
- Мөн Dj Gori маань бидэнтэй цуг байн усан онгоцон дээр ба Анталья далайн эрэг дээр гайхалтай мөчүүдийг бидэнд үлдээлээ.
Артист ба аялагчд хамтдаа аялсан
Энэ аялалд уран бүтээлчид болон оролцогчид хамтдаа зочид буудалд байрлаж, хамтдаа зугаалж, хооллож, дурсамжаа хуваалцсан. Урлагийг ойроос мэдэрч, уран бүтээлчидтэй шууд харилцаж, инээд, хөгжил, сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хамтдаа бүтээв.
Энэ аялал нь 2022 оны 10 сарын 6-нд хийгдсэн болно.