Жэжү арлын аялал
Өмнөд Солонгос улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох Жэжү арлын шууд нислэгтэй, хөтөлбөртэй аялалдаа та бүхнийг урьж байна. Жэжү арал нь дэлхийн аль ч улсаас виз шаардахгүй нэвтрэх боломжтой чөлөөт бүс бөгөөд 1833.2 км² газар нутагтай 700000 орчим хүн амтай. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, өв соёл, түүхэн дурсгалт газрууд, амтат хоол гэх зэргээр дэлхийн мянга мянган жуулчдыг татдаг тус аралд бид шууд нислэгтэй амралт, аялал, худалдан авалтыг хослуулсан 5 өдрийн тав тухтай аяллыг санал болгож байна.
Жэжүгийн эргэн тойрон дахь тэнгисийн эргүүд үнэхээр гайхалтай Маргад эрдэнийн өнгөтэй Hyeopjae наран шарлагын газар, Хар элстэй Самьян далайн эрэг, болон гайхалтай модон морин гэрэлт цамхаг бүхий Iho Tewoo наран шарлагын газар гэх мэтээр Дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын төв учраас таван одтой зочид буудал, амралтын газруудтай, үргэлж ойр байх сайхан кафе, ресторанууд байдаг. Жэжүгийн орон нутгийн алдартай хоол халлабонг, хар гахайн махнаас заавал амсаарай.
Улаанбаатар
5ц-2292км
Жэжү арал
Өдөр 1
Улаанбаатар - Жэжү арал
-
Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР нислэгээр өглөө 11:30 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 15:20-д буугаад буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана.
-
Дараа нь “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай. Дараа нь оройн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
-
Арборетрум парк- д зочилон VR технологиудтай танилцана
Оройн хоол: Ресторан
Буудал: Jeju Oriental Hotel
Жэжү
Өдөр 2
Акуариум, Seongeup тосгон
-
Өглөөний цайны дараа Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Сонг-Эб эртний тосгон”-той үзэж танилцана. Хөлийн алжаал тайлах кафегаар зочилно.
-
Өдрийн хоолны дараа AQUA PLANET JEJU усан доорхи сонирхолтой ертөнцтэй танилцана.
-
Цар хүрээгээрээ Азидаа хамгийн том (нийт талбай нь 25,600 м², 18,000 тонн), Мөн нэг акуариумний хэмжээгээр дэлхийд нэгт ордог акуариум энд байдаг. Мөн 500 гаруй төрлийн 28000 амьтан үзэх боломжоор дэлхийн шилдэг 10-т багтдаг. Боловсрол, соёл, зугаа цэнгэлийг нэгэн зэрэг мэдрэх боломжтой "Aqua Planet Jeju" нь "Жэжү тэнгис" хэмээх маш том аквариумтай бөгөөд энд "далайн шинжлэх ухаан"-ы төрөл бүрийн контентыг үзэх боломжтой.
Өглөөний цай: Jeju Oriental Hotel
Өдрийн хоол: Ресторан
Оройн хоол: Ресторан
Буудал: Jeju Oriental Hotel
Жэжү
Өдөр 3
Усан парк, Монгол морьтон
-
Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.
-
Шинхва усан парк нь ойролцоогоор 18,000 м2 талбайтай, 19 үзвэр үйлчилгээтэй Жэжүгийн хамгийн том усан парк юм.
-
Усан парк нь хүүхдийн усан сан, рашаан сувилал, хувийн кабин талбай, гадаа болон дотор усан сан, усан гулгууруудтай ба RocketBLAST® coaster, FlyingSAUCER™, TornadoWAVE® зэрэг хамгийн сүүлийн үеийн Ази тивд анхдагч тоглоомууд байдаг. Уг усан парк нь 3400 хүртэлх хүнийг хүлээн авах хүчин чадалтай.
-
Солонгос үндэсний хувцас ханбуг өмсөн өөрийн гараар Кимчи хийж суралцана.
Өглөөний цай: Jeju Oriental Hotel
Оройн хоол: Ресторан
Буудал: Jeju Oriental Hotel
Жэжү
Өдөр 4
Чөлөөт өдөр
-
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.
Өглөөний цай: Jeju Oriental Hotel
Буудал: Jeju Oriental Hotel
Жэжү
5ц-2292км
Улаанбаатар
Өдөр 5
Баярлалаа "Жэжү" ...
-
Өглөөний хоолны дараа зочид буудлаа хүлээлгэн өгөөд далайн эргээр зугаалж YONGDUAM хадан цохио үзэж солонгон замаар далайн эргээр зугаална.
-
Өдрийн хоолны дараа бид Солонгосын алдарт гоо сайхны болон бэлэг дурсгалын дэлгүүр, татваргүй барааны дэлгүүр буюу DUTY FREE дэлгүүрээр орж худалдан авалт хийснээр буцахад бэлэн болно.
-
Жэжү арлаас 16:20 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:20 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.
Өглөөний цай: Jeju Oriental Hotel
Өдрийн хоол: Ресторан
ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ:
Аяллын үнэд багтсан:
-
УБ-ЖЭЖҮ-УБ нислэгийн тийз
-
4 одтой зочид буудалд 4 шөнө энгийн өрөөнд байрлах
-
Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
-
Аяллын турш тээврийн үйлчилгээ ба жолооч
-
Монгол хэлтэй хөтөч ба Солонгос хөтөч
-
Аяллын иж бүрэн даатгал
-
Сим карт
Аяллын үнэд багтаагүй:
-
Хувийн хэрэглээний зардал
-
Хөтөлбөрт тусгагдаагүй зардал
-
Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
Нэмэлт мэдээлэл:
-
Бидний заралсан байгаа үнэ нь 1 насанд хүрсэн хүний үнэ ба буудлын 1 өрөөнд 2 хүн хамт орно. Хэрэв та буудлын 1 өрөөнд ганцаараа орохоор бол нэмэлт төлбөртэй.
Аяллын төлбөр ба баталгаажуулалт:
-
Аяллын гэрээг компанитай хийнэ.
-
Аялал баталгаажуулахын тулд аяллын 50%-ийг төлснөөр баталгаажуулна.
-
Үлдэгдэл төлбөрийг аялал эхэлхээс 14 хоногийн өмнө төлнө. (Олон улсын нислэгийн билетийг 14 хоногийн өмнө төлдөг)